Хятад улсын халдвартай тэмцэх хүчин чармайлтыг Африкийн орнууд сайшааж байна

2020-02-07 18:02:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрд дэлхийн олон орон болон олон улсын байгууллагын удирдлагууд янз бүрийн хэлбэрээр Хятад улсын халдвартай тэмцэж буй хүчин чармайлтыг сайшааж, Хятад улс халдварт өвчнийг ялна гэдэгт итгэж, Хятадыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Саяхан Эритрей улсын Гадаад хэргийн сайд Осман Салех: Эритрей улс Хятадын засгийн газар болон ард иргэдийн шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэж буйг дэмжиж, Хятад улс халдвартай тэмцэх явцад дэлхий нийтэд цаг тухайд нь ил тод мэдээлэл хүргэж буйг сайшааж байна, мөн Хятад улс халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Өмнөд Африкийн эрх баригч холбооны гишүүн, Өмнөд Африкийн коммунист намын албаны сайт мэдэгдэл нийтэлж, ДЭМБ Хятадын талын шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэж буй хүчин чармайлт, арга хэмжээг үнэлснийг сайшааж байна. Өмнөд Африкийн коммунист нам ДЭМБ-ын хамт Хятадын засгийн газрын дээд удирдагч нарын амлалт, халдварын тухай мэдээллийг ил тод байлгах шийдвэр, халдвартай тэмцэж буй хүчин чармайлтыг дэмжиж байна гэжээ.

Орон нутгийн цагаар 2-р сарын 6-нд, Мавританийн ерөнхий сайд Кумар Жагнаут Хятадын засгийн газрын халдварт өвчний эсрэг дорвитой арга хэмжээ авч буйг өндрөөр үнэлж, Хятадын тал Хятадад амьдарч буй Мавританийн иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хийлж буй хүчин чармайлт, мөн тэдний хэвийн аялал жуулчлал, амьдралд тус төхөм үзүүлж буйд баяр талархлаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад, Мавритани гүн зузаан найрамдалт харилцаатай, Хятадын засгийн газар, ард иргэд бэрхшээлийг даван туулж, халдварыг ялан давж, хэвийн үйлдвэрлэл амьдралаа сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Африкийн Холбооны дэд дарга Квеси Квартей хэлэхдээ, Хятад улс шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэж буй итгэл зориг нь маш гүн сэтгэгдэл үлдээлээ, Хятад улс энэхүү халдварыг лав ялна гэдэгт итгэлтэй байна. Тэрээр мөн хятад хэлээр "Хятад улс хүчтэй бай" хэмээн Хятадын засгийн газар, иргэдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Этиоп улсын Ерөнхий сайд Аби Ахмед Али хэлэхдээ, Этиопын тал Хятадын засгийн газар халдварын эсрэг тэмцэж буй удирдах хүчнийг сайшааж байгаа бөгөөд Хятадын тал халдвараас урьдчилан сэргийлэх чадварт итгэл төгс байна. Этиопын тал Хятадын талын халдварт өвчнөөс сэргийлэх хүчин зүтгэлийг дэмжиж, Хятадын засгийн газар болон ард иргэдийн талд зогсох болно гэжээ.

Мадагаскар, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Йоханеса Ракотонирина: Хятад улс бүх талыг хамарсан, хамгийн хатуу хяналттай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүнээр төв болгох, хүчээ хамтатган ихийг бүтээх гэсэн Хятадын онцлогтой социализмын тогтолцооны давуу талаа харуулж чадлаа. Шинэ төрлийн коронавирусын халдварын дэлхий нийтэд тархах замыг таслан зогсооход Хятад улс асар их хувь нэмэр оруулсан. Хятад улс Хятадын иргэдийнхээ амь насны аюулгүй байдлыг хамгаалаад зогсоогүй дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж буй нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлыг хамгаалж буй өндөр хариуцлага юм гэжээ.

Орон нутгийн цагаар 2-р сарын 6-нд, Араб-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Али Судан улсын нийслэл Хартум хотод манай сэтгүүлчийн ярилцлагыг хүлээж, Хятад улс цаг тухайд нь үр дүнтэй халдварын эсрэг тэмцэж буйг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Үхань хот болон Хартум хот 1995 онд найрсаг хотын харилцаа тогтоосон юм, миний бие Хартум хотын иргэдийн нэрийн өмнөөс Үхань хотын иргэдтэй хамт байх болно гэдгээ илэрхийлж байна, дэлхийн улс орнууд, Хятад улстай хамт бэрхшээлийг даван туулахыг уриалж байна гэжээ.

Ойрд Армени улсын Ерөнхийлөгч Вардани Саркиссиан, Ерөнхий сайд Николь Пашинян нар Хятад улсад шинэ төрлийн коронавирусын халдвар дэлгэрсэнд эмгэнэл илэрхийллээ. Саркиссиан ерөнхийлөгч Хятадын засгийн газрын хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ нь халдварыг даван туулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Ерөнхий сайд Пашинаян хэлэхдээ, олон зуун жил Хятад улс тоогүй олон бэрхшээл, зорилтыг даван туулж ирсэн юм. Хятад улс халдварын учруулсан хүнд хохирлыг даван туулж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ