Хууль зүйн үзэл баримтлалаар халдвартай тэмцэнэ

2020-02-09 11:51:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин саяхан нэгэн чухал хуралд онцлохдоо, халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, хянах зангилаа үе шатанд байгаа тул хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн бөгөөд бодитой шаардлага дэвшүүлсэн байна. Эдгээр үг яриа нь Хятадын эрх баригч намын бүх талаар хуулиар засаглах үзэл баримтлалыг баримталж байгааг харуулж, халдварын эсрэг хамгаалалтын ажилд хуулийн хүчтэй баталгаа хангаж байна.

Халдварт өвчин дэлгэрснээс хойш, Хятад улс шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны дэлгэрэлтийг хуулийн дагуу халдварт өвчний жагсаалтад оруулж, дотоодын 31 муж, хот нэгдүгээр зэрэглэлийн онц байдлын эрүүл мэндийн механизм ажиллуулсан байна. Сэжиглэгдэж байгаа болон оношлогдсон тохиолдлыг эртхэн хүлээн авч, эмчлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, үүрэгт ажлаа хангаагүй албан тушаалтнуудаас хариуцлага нэхэмжлэх зэрэг арга барил нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд хуулийг дээдлэх байдал бүрэн тусгагдсан байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил зангилаа үе шатанд байгаа улмаас хуулийн дагуу шинжлэх ухааны үнэсэлттэй ажиллах нь маш чухал. Хятад улс онцгой байдлын томоохон асуудлыг шийдвэрлэхэд хуулийн дагуу ажиллахыг дээдлэх зарчмыг ахиулж байгаа нь эрсдэл, сорилтыг даван туулахад бат бэх үндэс суурь тавьж өгч байгаа төдийгүй Хятадын тогтолцооны давуу талыг засаглалын чадавх болгон шилжүүлэхэд ашигтай байж, Хятадын нийгэм эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд хүчтэй баталгаа болж байна.

Их уншсан

холбоотой мэдээ