Ши Жиньпин: Халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулна

2020-02-10 21:48:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжин хотноо шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай танилцах үеэр онцлохдоо, халдварын нөхцөл байдал хүнд байсаар байна, шат бүрийн намын хороо, засгийн газар Төв хорооны халдварыг хяналтдаа авах шийдвэр, бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, итгэл зоригтой, эв санаа нэгтэй, шинжлэх ухаанчаар сэргийлэн засах, оновчтой бодлого хэрэгжүүлэх гэсэн шаардлагын дор хүчээ нэгтгэн, эрс шийдэмгий овроор, эрс шуурхай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ хамт халдварын тархалтыг таслан зогсоож, халдварыг хяналтдаа авахыг тэмцэлд ялалт байгуулцгаая гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ