Ши Жиньпин халдвараас сэргийлэх ажилтай танилцсан байна

2020-02-11 12:49:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд, Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны дарга Цай Чи, Бээжин хотын дарга Чэнь Жинин нартай хамт хороолол, эмнэлэг, өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд ажиллаж, анхан шатны халдвартай тэмцэх ажилтай танилцан, Хүбэй муж, Үхань хотод тэргүүн фронтод ажиллаж буй эмч сувилагч, цэрэг, ажилтнуудтай видеогоор холбогдож, тэдэнд ХКН-ын Төв хорооны анхаарал халамжийг уламжиллаа.

Бээжин хотын Чао-Ян дүүргийн Аньжэнь гудамжны Анхуали хотхоны халдвараас урьдчилан сэргийлэх, хянах төвийнхөн Ши Жиньпин даргад халдварын эсрэг ажлаа танилцуулжээ. Ши Жиньпин дарга олон төрлийн арга хэмжээ авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах үүргээ биелүүлж буй тэднийг сайшаасан юм.

Тэрээр: Хороолол бүр урьдчилан сэргийлэх, хянах ажлаа сайтар хийвэл халдварт өвчин тархах замыг үр дүнтэй хааж чадна. Улс даяар хорооллын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлыг дайчилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах бүх төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, бүх хорооллыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хүчтэй бэхлэлт болгох хэрэгтэй. Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах ажлын үр дүнгээр “Анхны зорилгоо марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах” тусгай сургалтын үр дүнг шалгаж, анхан шатны намын үүрийн улс төрийн манлайлах үүрэг, намын гишүүдийн үлгэр жишээ үүрэг, хорооллын иргэдийг дайчлан, халдварын эсрэг ард иргэдийн бэхлэлтийг байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хорооллын ард иргэдтэй ярилцахдаа: Та бүхэн итгэлтэй байгаарай хэмээн зоригжуулж байлаа.

Ши Жиньпин: Сар шинийн мэнд хүргэе. Та нар хүнсний ногоо авч байна уу?

Иргэд: Бид ногоо, өндөг авч байна.

Ши Жиньпин: Ногооны үнэ ямар байна?

Иргэд: Боломжийн байгаа.

Ши Жиньпин: Онцгой үе учраас та нартай гар барихгүй. Гэхдээ, халдварт өвчнийг заавал даван туулна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

Иргэд: Бид заавал даван туулна аа.

Ши Жиньпин: Та нарт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1-р сарын 12-ноос эхэлж, Нийслэлийн анагаах ухааны их сургуулийн дэргэдэх Дитань эмнэлэг шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан өвчтөнийг хүлээн авч үзлэг эмчилгээ, тусгаарлах ажлыг хийж эхэлсэн бөгөөд Бээжин хотын анхны тохиолдлыг хүлээн авч эмчилжээ. Ши Жиньпин Дитань эмнэлгийн амбулаторийн хяналтын төвд очиж, өвчний байдалтай танилцан, эмч сувилагчидтай видеогоор холбогдож, оношилгоо, эмчилгээний хөтөлбөрөө улам сайжруулж, өвчтөнүүдийг эмчлэхэд бүх анхаарлаа хандуулахыг хүсэж, эдгэрэлтийн түвшнийг дээшлүүлж, халдвар авах, нас барах тохиолдлыг бууруулахаар хичээн ажилахын зэрэгцээ өөрсдийгөө сайтар хамгаалах хэрэгтэй гэж захисан юм. Тэрээр:“Бид энэ удаагийн онцгой байдлыг бүрэн итгэлтэй даван туулах ёстой. Бид заавал ялалт байгуулна” гэжээ.

Ши Жиньпин дарга Хүбэй муж, Үхань хотын халдварт өвчний дэгдэлтийн байдалд санаа зовниж байна. Дитань эмнэлгийн алсаас эмчлэх төвд Ши Жиньпин дарга Үхань хотын халдвар авсан өвчтөнийг хүлээн авч эмчилж буй Жинь-Иньтань, Шиэхэ, Хүөшэньшань эмнэлэгтэй видеогоор холбогдож, тэргүүн фронтод ажиллаж буй эмч сувилагч, цэргүүдтэй ярилцан, тэдний саналыг сонслоо. Тэрээр: Өргөн олон эмнэлгийн ажилтнууд та бүхэн “Анхны зорилгоо марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, намын төв хорооны уриалгаар тэргүүн фронтод ажиллаж, цаг хугацаатай уралдан, өдөр шөнөгүй ажиллаж, халдварын эсрэг тэмцэн нам, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байна гэжээ. Тэрээр: “Би намын төв хорооны нэрийн өмнөөс та бүхэнд болон улс даяар халдварын эсрэг тэмцэж буй эмнэлгийн ажилчдад гүн хүндэтгэл, талархлаа илэрхийлж байна” гэжээ.

Ши Жиньпин дарга эмнэлгийн алсаас эмчлэх төвд видео хурал хийж, мэдүүлэлт сонсон, чухал үг хэлсэн юм. Ши Жиньпин дарга юуны тэргүүнд намын төв хорооны нэрийн өмнөөс Хүбэй мужийн намын гишүүд, боловсон хүчин, ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, тэргүүн фронтод хичээнгүйлэн ажиллаж буй эмч сувилагч, цэрэг дайчдад талархал илэрхийлж, халдвар авч амиа алдсан хүмүүс, өвчтөнүүд, тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Ши Жиньпин: Хүбэй муж, Үхань хот халдвараас урьдчилан сэргийлж, хянахад шийдвэрлэх байр суурь эзэлж байна. Өнөөгийн байдлаар, Хүбэй муж, Үхань хотод нөхцөл байдал маш хүнд байна. Бид бүх хүчээ дайчлан, илүү шуурхай арга хэмжээ авч, халдварт өвчний дэгдэлтийг таслан зогсоох ёстой. Нэгд, эмнэлэгт хүлээж авах шаардлагатай хүн бүхнийг заавал хүлээн авах хэрэгтэй. Эмнэлгийн орны тоог аль болох түргэн нэмэгдүүлж, зочид буудал, сургалтын төв зэргийг тусгаарлах төв болгон өвчтөнийг хүлээн авах хэрэгтэй. Хоёрт, бүх хүчээ дайчлан эмчилгээг сайтар хийх хэрэгтэй. Төвлөрсөн өвчтөн, мэргэжилтэн, нөөц, эмчилгээний зарчмын дагуу оношилж, эмчлэх төлөвлөгөөг улам оновчтой болгож, Европын болон Хятадын уламжлалт анагаах ухаанаар хослуулан эмчилж, судалгааны ажлыг нэмэгдүүлж, халдварын эсрэг ажилд гарч болзошгүй бүх асуудлыг зөв зохистой шийдвэрлэж, аюулгүй байдал, эмчилгээ, сэтгэл засал хийж, нийгмийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Дөрөвт, сурталчилгааны ажлыг сайтар хийх хэрэгтэй. Шаардлагатай мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь, ил тод хүргэх хэрэгтэй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын сурталчилгаа, мэдлэгийг нэмэгдүүлж, хууль тогтоомжийн дагуу урьдчилан сэргийлэх, хянах, хүмүүсийн өөрийгөө хамгаалах чадварыг дээшлүүлэхэд бүх нийгмийг дайчлах хэрэгтэй. Тавд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нэгдсэн зааврыг биелүүлэх хэрэгтэй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын удирдах баг Намын төв хорооны шаардлагыг бүрэн дүүрэн биелүүлж, халдварт өвчин газар авч буй бүс нутгийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Эмнэлгийн ажилтнуудаа хайрлах хэрэгтэй. Тэд тэргүүн фронтод өдөр шөнөгүй ажиллаж, цуцалтгүй тэмцэж байна. Эмнэлгийн зарим ажилтнууд халдвар авч, зарим нь амь үрэгдсэн билээ. Энэ нь эмч нарын өргөсөн тангаргаа биелүүлэх эрхэм нандин үзэл санааны илрэл юм. Бүх шатны намын хороо, захиргаа эмч нараа хайрлаж, тэдний гавьяаг сурталчлан, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, амьдрал, аюулгүй байдал зэрэг бүх талын баталгаагаар хангах хэрэгтэй гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ