АНУ-ын улс төрчид Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэж байгааг дэмжлээ
ХТРТ-ын мэдээ:Орон нутгийн цагаар 9-нд Нью-Йоркийн Chinatown-ний жилд нэг болдог цагаан сарын жагсаал Манхэттенд болжээ. АНУ-ын Конгрессийн гишүүн, Нью-Йоркийн захиргааны албаны хүмүүс Хятад болон Хятадын ард түмэн коранавирусийн халдвартай тэмцэж байгааг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Орон нутгийн цагаар 2-р сарын 9-ний өдөрболсон жагсаалын эгнээн дэх хамгийн олон, хамгийн хүчтэй уриа бол “Хятад улс хүчтэй , Үхань хүчтэй” гэсэн уриа болно.
Мөн өдрийн үйл ажиллагаанд оролцсон Нью-Йорк хотын дарга Bill de Blasio хижгийн халдвартай тэмцэж байгаа Хятадын ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: “бид өдрөөс өдөрт хүнд болж байгаа дэлхийн чанартай сорилтод тулгарч байна. Хятад улс шинэ хэлбэрийн коронавирусийн халдвартай тэмцэж байгааг бид бүхэн мэдэж байна, тэнд бидний дотнын хүн, найз бий, бид Хятадын ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Бид бас Нью-Йорк дахь хятадын цагаачтай хамт нягтарч, хүнд хэцүү цаг мөчийг даван туулах болно” гэжээ.
Мөн өдөр АНУ-ын Конгрессийн гишүүн Ныдиа Вэлазкуез ч Хятадын ард түмний халдварт өвчинтэй тэмцэж байгаа хүчин чармайлтыг сайшааж, дэмжиж байгаагаа илэрхийлээд Америк Хятад хоёр орны ард түмэн хамтаар чармайж хүнд бэрхийг даван туулахыг шаардсан байна. Тэрээр хэлэхдээ, одоогийн нөхцөлд талууд эв санаа нэгтэй харилцан туслалцаж, гадуурхахгүй байх хэрэгтэй гэжээ.