Хөдөө орон нутагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлын талаар маш олон арга хэмжээ авч байна

2020-02-12 11:08:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-ны Бээжинд болсон Төрийн зөвлөлийн урьдчилан хянан сэргийлэх хамтарсан механизмын талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагч мэдээлэхдээ , хөдөө тосгоны халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, тогтоон барих гол ажлын хэлбэр нь "гаднаас орохыг хориглож, дотоодод тархан дэгдэхийг урьдчилан сэргийлэх " гэсэн байна. Эрүүл мэндийн үндэсний хороо нь бүс нутгуудын хөдөө тосгоны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эд материалын хангалтыг нэмэгдүүлэхийг шаардаж, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны албан тушаалтнууд нийгэм дэх бүх хүчнийг хөдөө орон нутгийн халдварыг урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажилд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Удахгүй хаврын тариалалт эхлэх гэж байгаа. Энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэвийн ажлыг явгадуулахын зэрэгцээ халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, хяналтын ажлыг хийх вэ гэсэн асуултад мэргэжилтэн бодит санал санаачилга өгсөн байна.

Хөдөө тосгоны иргэдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгааллын талаарх мэдлэг харьцангуй сул байгаа тул урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ үр дүнтэй хэрэгждэггүй юм. Хөдөө тосгоны хоршооллын эдийн засгийн удирдамжийн хэлтсийн орлогч дарга

Мао Дэжи хэлэхдээ, хөдөө орон нутгийн бүх шатны зохион байгуулалтууд өрөх бүрд хүрч иргэдийн олноор цугларахгүй байхыг уриалан шаардаж, нутаг буцсан хүмүүс, явуулын хүн амыг нэг нэгээр нь бүртгэн шалгаж, эрүүл мэндийн байдлыг нь хянан шалгасан байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хөдөө тосгонд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар сурталчилгааны ажлыг сайтар хийж, тэдэнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй гэжээ.

Тосгоны радио зэрэг уламжлалт аргыг ашиглахын зэрэгцээ гар утас, WeChat зэрэг орчин үеийн хэрэгслүүдийг ашиглан халдварыг урьдчилан сэргийлэх мэдлэгийг хөдөө тосгоны иргэдийн өөрийн хэрэглэж дадсан үгээр тайлбарлаж, Өөрийнхөө ариун цэвэрт анхаарал хандуулахыг уриалж, ялангуяа ариун цэврийн өрөөний цэвэр байх, өөрийгөө хамгаалах чадварыг дээшлүүлэхийг уриалах хэрэгтэй гэжээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1 сая 440 хөдөө орон нутгийн эмчтэй бөгөөд хөдөөгийн эмч нарын үйлчилгээ үндсэндээ бүх шатны хөдөө орон нутгийг хамарсан байдаг. Гэхдээ, хөдөөгийн эмнэлэг, эрүүл мэндийн нөхцөл байдал харьцангуй буурай байгаа бөгөөд эмнэлгийн хүчин сул байгаа юм. Эрүүл мэндийн үндэсний хороо анхан шатны эрүүл мэндийн газрын дарга Не Чүньлэй хэлэхдээ, холбогдох газрууд хөдөө орон нутгийн санхүүжилт, эд материалын дутагдмал байдлыг зохицуулан шийдвэрлэж байгаа бөгөөд энэ онд хүн дунджийн олон нийтийн эрүүл мэндийн нөхөн олговорт шинээр нэмэгдсэн 5 юанийг хөдөө тосгон, хотын хороололд хэрэглэж, голдуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд ашиглана гэжээ.

Сангийн яам энэ онд үндсэн эрүүл мэндийн нөхөн олговрын шинээр нэмэгдсэн 5 юанийг хөдөө тосгонд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд хэрэглэнэ гэсэн байна. Мөн бүс нутгуудын эд материалаа хуваарилах явцад хөдөө орон нутгийн эд материалын хангалтыг урьдаар бодолхийлэхийг зөвлөсөн байна.

Сүүлийн өдрүүдэд, олон газрын хаврын тариалах ажил эхэлж байгаа учраас олонх тариачид бэлтгэл ажилдаа орсон, энэ үед хэрхэн тариалах ажлаа батлахын зэрэгцээ халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? гэх ХТРТ-ийн сэтгүүлчийн асуултад Хятадын халдварт өвчнийг хянан сэргийлэх төвийн халдварт өвчний талаарх ахлах мэргэжилтэн Ү Зүньюөү хариулахдаа: Хэрэв хүлэмжид тариалбал харьцангуй том талбайтай, энэ нь эрчимтэй үйлдвэрлэлтэй тэнцэх бөгөөд олон хүн оролцодог, иймээс орж гарахад нь халууныг нь хэмжиж, биеийн байдлыг нь ойлгон лавлах хэрэгтэй. Хэрэв халуулсан, бие нь таагүй байдалд ажиллахаа түр больж, ойролцоо эмнэлэгт орчиж эмчлүүлэх хэрэгтэй гэсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ