Хятадын ард түмэнд дэмжлэг үзүүлсэн тухай Лондонгоос ирүүлсэн бичлэг

Алтаннавч 2020-02-12 15:24:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхий нийтээрээ коронавирустай тэмцэж буй энэ үед Лондонгийн банк санхүүгийн хотхоны захирагч Уильям Рассел, тус хотхоны Бодлого, нөөцийн хорооны дарга МакГиннес, Лондонгийн симфони найрал хөгжмийн чуулгын гүйцэтгэх захирал Кэтрин МакДовэлл нар Хятад улсад, тэрчлэн Үхань хотынхонд сэтгэлийн дэм үзүүлж буйгаа бичлэг хийн ирүүлжээ.

Уильям Рассел: Сайн байцгаана уу. Би Лондонгийн Банк санхүүгийн хотхоны захирагч Уильям Рассел байна. Коронавирустай хичээнгүйлэн тэмцэж байгаа Хятадын ард түмэнд, тэр дундаа Хүбэй мужийн Үхань хотын ард иргэдэд сэтгэлийн дэмжлэг үзүүлж байна. Халдвар хүнд ноцтой байгаа ч гэлээ Хятад улс энэ бүхнийг ялан давна гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье. Энэ жилдээ багтаан би Хятадад очно гэж найдаж байна.

МакГиннес: Энэхүү онцгой цаг үед коронавирусын эсрэг тэмцэж буй Хятадын ард түмэнд сэтгэлийн гүнээсээ анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байна. Яг энэхүү цаг мөчид олон улсын бодит хамтын ажиллагааны дагуу хүнд бэрхшээлийг даван туулах боломжтой. Лондонгийн банк санхүүгийн хотхон нь Хятад түншүүд, найз нөхөддөө дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.

Лондонгийн симфони найрал хөгжмийн чуулгын гүйцэтгэх захирал Кэтрин МакДовэлл: Сүүлийн хэдэн долоо хоногт Хятадад коронавирусын халдвар дэгдэн тархаж байгаа явдалд Лондонгийн симфони найрал хөгжмийн чуулга гүнээ харамсаж байна. Ялангуяа Үхань хотын иргэдэд асар их сорилт учруулсан гэж дууллаа. Сүүлийн хэдэн жилд бид Үхань хотод олон сайхан концерт хийсэн, тэнд маш сайхан цаг хугацааг үзэгчидтэйгээ хамт өнгөрүүлсэн. Хамгийн сүүлийн тоглолт өнгөрсөн оны есдүгээр сард болсон. Хөгжмийн найруулагч Саймон Ратл бидэнтэй хамт очсон юм. Хятад улсын бусад хотууд ч вирустай эрс тэмцэж байгаа тухай ТВ-ийн мэдээллүүдийг үзэж байгаа. 2004 онд Хятад улсад анхны айлчлал хийснээс хойш бидэнтэй хамтарч ажилласан бүх хүмүүс, сонсогчдоо бид энэхүү мөчид дурсаж байгаа бөгөөд та бүхэн маань хүнд хэцүү үеийг зориг хатуужил, хүч чадлаараа туулан гарч чадна гэдэгт итгэж найдаж байна. Бид та бүхэнтэй сэтгэл зүрхэндээ хамт байна.”

Их уншсан

холбоотой мэдээ