Халдварт өвчний нөлөөг доод хэмжээнд тогтоон барина

2020-02-13 08:48:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, мөн “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний эцсийн жил энэ онд тохиож байна. 12-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хурлыг даргалан хуралдууллаа. Хурлаас, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдварт нааштай өөрчлөлт гарч байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ түүний нөлөөг хамгийн доод түвшинд тогтоон барьж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэн Хятадын эдийн засгийн тогтвортой эргэлт, нийгмийн эв нэгдлийг баталгаажуулах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Санхүүгийн идэвхтэй бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, олон газрын халдварт өвчнөөс сэргийлэх хөрөнгө мөнгөний шаардлагыг баталгаажуулах хэрэгтэй. Үе шатны чанартай, татвараас чөлөөлөн, хураамжийг багасгах үр ашигтай арга хэмжээ авч аж ахуйн нэгжийн хүндрэлийг багасгах хэрэгтэй. Валютын тогтвортой бодлогыг уян хатан хэрэгжүүлж, халдварт өвчнөөс сэргийлэх эд материал үйлдвэрлэдэг аж ахуй нэгжид хөнгөлөлттэй зээл олгох эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажил олголтын тэргүүн чухал байранд тавих бодлого хэрэгжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжин татвар, банк санхүү, нийгмийн даатгал зэрэг бодлогыг боловсронгуй болгож, улсын өмчийн аж ахуйн нэгжийн бүх төрлийн үйлдвэрлэлийг дэг журамтай сэргээх хэрэгтэй гэж хурлаар шийдвэрлэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ