Аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж байна

2020-02-13 08:51:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хурлаар, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвараас сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ сэргээх, гадаад худалдааны хөрөнгө хуримтлуулахыг дэмжиж, экспортын итгэмжийн даатгалын үйлдлийг бүрэн дайчилна. Олон улсын зохицуулалт, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, захиргаанууд гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн хөгжилд олон улсын таатай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.

Хурлаар, гадаадын хөрөнгө оруулалтын төслийг дэмжиж, гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын хууль, иж бүрэн хууль тогтоомжийг сайтар хэрэгжүүлж, гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулах орчныг улам сайжруулж, гадаадын бизнесмений хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэлээ.

Дотоодын эрэлт хэрэгцээг идэвхтэй өргөтгөх, чухал салбарт анхаарал тавьж, орон нутгийн захиргааны тусгай бонд ашиглах явдлыг сайжруулж, төвийн төсвийн хөрөнгө оруулалтыг сайтар ашиглан иргэдийн хөрөнгө оруулах идэвхийг дайчилж, барилга байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үйлчилгээний хэрэглээний чанарыг сайжруулж, эд материалын таваарын хэрэглээг өргөтгөн, шинэ тулгар хөгжиж буй хэрэглээний нөөцийг чөлөөлөх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ