Глобал судалгаа, инновацийн форум нь ахиц дэвшил гаргасан байна

2020-02-13 11:09:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 12-нд, Шинэ хэлбэрийн коронавирусний халдварт зориулсан глобал судалгаа, инновацийн форум Женевт өндөрлөсөн байна. ДЭМБ-ын захирал Тедрос мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, олон мэргэжилтний судлан ярилцсаны дүнгээр уг хурал нь олон чиглэлээр ахиц дэвшил гаргасан байна. Шинэ хэлбэрийн коронавирусний халдвар авсан тохиолдол буурч байгаа, гэхдээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн бөгөөд дэлхий даяар уялдан холболдож, хамтран ажиллахын ач холбогдлыг дахин онцолжээ. Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлч Жан Жинхаогийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Шинэ хэлбэрийн коронавирусний халдварт зориулсан глобал судалгаа, инновацийн форум нь хоёр өдөр үргэлжилж, талуудын холбогдох асуудлаар зөвшилцөн нийтлэг ойлголтод хүргэх, зураг төсөл боловсруулах, дэлхий дахиныг хүч нэгдүүлэн халдварт өвчний эсрэг тэмцэх зорилтоос дэлхийн олон орнуудын 400 гаруй эрдэмтэн уг арга хэмжээнд оролцсон байна. ДЭМБ-ын захирал Тедрос мөн өдрийн орой болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, дэлхийн олон орноос ирсэн эрдэмтдийн идэвхтэй хэлэлцүүлгийг сонсож байгаад маш баяртай байна. ДЭМБ нь клиник туршилт, дараагийн эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж байна гэжээ.

Дэлхийн судалгааны салбарууд энэ онцгой сорилтыг хамтдаа даван туулах үүднээс идэвхтэй, шуурхай оролцож байгааг хараад миний сэтгэл хөдөлж байна. Судалгааны баг, судалгааны санхүүжүүлэгчидтэй ярилцаж, яаралтай асуудлаар даруй эхлэн ажиллаж, үүнд, хэрэглэхэд хялбар оношилгооны журам, халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга, өвчтөнийг илааршуулах боломжтой эмчилгээнүүд, тэрчлэн вакцин гаргах зэрэг багтаж байна. Бид бас нэмэлт судалгаа хийж, вирусний эх үүсвэрийг тодруулж , амьтнаас хүнд халдварлахыг сэргийлж байна. Одоогийн байдлаар, ДЭМБ нь ерөнхий төсөв боловсруулж байгаа бөгөөд линик туршилтыг зохицуулж, тэдний уялдаа холбоог ханах гэж байна гэжээ.

Тэрээр, ДЭМБ нь улс орнуудад шаардлагатай эд материал хангаж, өвчтөнийг оношлон, эмчлэх, эмнэлгийн ажилчдыг хамгаалахад ашиглах бөгөөд дэлхийн хэмжээнд лабораторийн чадавхыг сайжруулж байна гэсэн байна.

Шинэ хэлбэрийн коронавирусний халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар Тедрос хэлэхдээ, халдвар авсан тохиолдол буурч байгаа, гэхдээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн бөгөөд олон улсын хамтын ажиллагаа нь энэ удаагийн онц байдалд үзүүлэх ач холбогдлыг дахин онцолсон байна.

Тэрээр, өнгөрсөн нэг долоон хоногт, Хятадад шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо тогтвортой байна. 2-р сарын 4-ээс хойш, өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоо мөн өөрчлөгдөөгүй байна. Гэхдээ бид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд халдварт өвчний нөхцөл байдалд ямар ч хувиралт гарах боломжтой гэж дахин онцолсон байна.

Тедрос, Хятад, ДЭМБ-ын хамтарсан мэргэжилтний хяналтын баг одоогийн халдварт өвчний байдал, урьдчилан сэргийлэх, хяналтын нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцан санал бодлоо сорилцон, тодорхой хэмжээний ахиц дэвшилд хүрсэн байна гэжээ.

Тэрээр, Хятадад ирсэн ДЭМБ-ын баг нь багийн бүрэлдэхүүн, ажлын цар хүрээг тодорхойлох чиглэлээр ахиц дэвшил гаргасан бөгөөд олон сайн мэдээг удахгүй гарах болно гэж найдаж байна гэжээ.

Саяхан ДЭМБ нь Шинэ хэлбэрийн коронавирусний халдварыг “COVID-19 -гэж нэрлэнэ хэмээн зарласан байна. Коронавирусний вакциныг 18 сарын хугацаанд гаргах болно гэжээ.






Их уншсан

холбоотой мэдээ