Хятад улс энэ оны хөгжлийн зорилтоо биелүүлэхийн тулд хичээн ажиллах болно

2020-02-13 20:11:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 12-нд, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг Бээжинд даргалан хуралдуулж, Шинэ төрлийн коронавирусийн байдал болон түүнийг урьдчилан сэргийлэн тогтоон барих ажлыг судлав. 19 хоногт Хятадын дээд бодлого тогтоогчид гурав дахь удаагаа хуралдаж коронавирусийн халдварын асуудлыг авч хэлэлцэж буй нь энэ юм.

12-нд хуралдсан ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурал, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хэвээр байлгах, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслах талаар нарийн байршуулалт хийлээ. Хурлаар санхүүгийн бодлого, валютын бодлого, татварыг бууруулах арга хэмжээ, итгэмжийн зээлийн дэмжлэг, ажлаар хангахыг нэн тэргүүнд дэмжих бодлого зэрэг талаар байршуулалт хийсэн юм. Хятадын бодлогын зохицуулалтын арга хэмжээ хэзээ ч дутагдаж байгаагүй юм. Энэ бол аж ахуйн нэгжийн өрсөлдөөн сорилтыг даван туулах хүчтэй дэмжлэг юм.

Ялангуяа онцгойлон дурдууштай нь гэвэл, улс төрийн товчооны байнгын хорооны энэ удаагийн хурлаар бас гадаад худалдааны аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлээ түргэн сэргээхэд нь туслан, гадаадын хөрөнгийн том төслийн хэрэгжилтийг ахиулах, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын болон түүний иж бүрэн хууль дүрмийг сайтар хэрэгжүүлж, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, гадаадын хөрөнгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар дурдсан байна. Энэ бол гадаадад нээлттэй байлгах талын агуулга юм. Энэ нь Хятадын коронавирустэй тэмцэх ажил идэвхтэй үр дүнд хүрч, өөрийн орны иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаар барахгүй олон орны хамтын ашиг сонирхлыг хамгаалж буйг харуулж байгаа юм.

Энэ он бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах жил юм. Хэдийгээр халдвар дэлгэрсэн боловч Хятадын ард түмэн үүнээс айж сүрдэхгүй юм. Хятад улс коронавирусийг бүрмөсөн ялан давах бөгөөд хөгжлийнхөө товлосон зорилтыг хичээн биелүүлэх болно. Үүнд хамгийн гол нь ДЭМБ-ын ерөнхий захирал Тедросын саяхан өндөрлөсөн дэлхийн судлал болон инновацийн форумд хэлсэнчлэн, эв санаа нэгтэй байх нь хамгийн чухал юм.

Баатар орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ