Дэлхийн олон орны иргэд Хятад улсыг дэмжиж байна

2020-02-14 11:10:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан онлайн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олон улсын ард иргэд ялангуяа хүүхэд залуучууд сайн дураасаа олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоохын тулд хичээн зүтгэн Хятад улсыг дэмжиж байгаад талархаж байгаа бөгөөд дэлхийн ард иргэдийн ойлголцол, дэмжлэг дор Хятадын ард түмэн энэ вирусийн халдварын эсрэг ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Саяхан, Их Британи Хойд Ирландын бага ангийн сурагчид “дэлхийг хайраар өнгөлье ”гэх дууг хятад хэл дээр дуулсан бичлэг цацагдаж, хүүхдүүдийн Хятад улсыг дэмжиж байгаа энэ үйл ажиллагаа нь хүмүүсийн анхаарлыг татаж, Хятадын сүлжээ ашиглагчид пост оруулж, сэтгэл хөдлөн талархсан сэтгэлээ илэрхийлсэн бөгөөд эдгээр хайр бялхсан Их Британи бяцхан найз нарыг Хятад улсад айлчлахыг урьсан байна.

Саяхан Италийн Флоренс, Неаполь зэрэг газрын хотын иргэд “Хятадад хүч хайрлая ” арга хэмжээ өрнүүлсэн байна. Талбайд, гудамжинд хайр бэлэглэсэн тэврэлт бүр, чин сэтгэлийн ерөөл бүр нь Италийн ард иргэдийн бодит үйл ажиллагаагаараа Хятадыг дэмжиж байгааг харуулж байлаа. Үүнд, Флоренс хотын дарга Дарио Нарделла цахим хуудсандаа, Италийн иргэдийг халдварт өвчний нөхцөл байдлыг ухаалгаар хүлээн авч, дэлхийн ард иргэд Хятад улстай хамтдаа вирусийн халдварын эсрэг тэмцэхийг уриалсан байна.

"Найз нөхөд нараа, бид вирусийн халдвар дэгдэж байгааг анхааралдаа авч, урьдчилан сэргийлэх нь зүйтэй, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зохистой, гэхдээ сэтгэл зүйн айдастай байхыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь зарим хүмүүсийн өшөө хорсол дэгдээж, гаднынхныг гадуурхах үйлдлийн шалтаг болж байна. Энэ удаагийн онц байдалд бид Хятадтай хат байгаа" гэжээ.

Мөн үүнтэй адилаар цахим хуудсанд, нэгэн Тоби гэх нэртэй Германы залуу “Iam China” (би Хятад )гэх уриа гаргаж Хятад улсыг дэмжсэн үйл ажиллагаад Германы маш олон сүлжээ ашиглагчид урам зориг хайрлаж хариу үйлдэл хийсэн байна. Тоби видео бичигдээ дэлхий нийтийн ард иргэдийг хамтдаа халдварын эсрэг тэмцэхийг уриалсан байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тухай мэдээ хэвлэл мэдээллээр цацагдсанаас хойш, цахим хуудсанд Хятад улс, Хятадын ард иргэдийг ялгаварлан гадуурхах ташаа буруу үг яриа дэгдсэн нь зүрх сэтгэлийг шимшрүүлж байна. Хятад улс яг одоо вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд Хятад улсын хийж буй зүйл нь юутай ч зүйрлэшгүй юм. Гамшиг нүүрлэн ирсэн энэ цаг мөчид бид бүгд адилхан Хятад хүн учраас хамтдаа халдварын эсрэг тэмцье гэсэн байна.

Халдварт өвчин хайр найргүй гэхэд хүний сэтгэл халуун дулаан, ядарсан үед нөхрийн үнэн сэтгэлийг таньж чаддаг. 13-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан онлайн хэвлэлийн бага хурал дээр дэлхийн олон орны янз бүрийн эв санаа нэгдсэн Хятадыг дэмжсэн үйл ажиллагаатай холбогдуулан, Хятадын засгийн газар, ард иргэд эдгээр олон сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаанд талархаж байна, дэлхийн олон орны иргэд, ялангуяа хүүхэд залуучуудын чин сэтгэлийн, хайр бялхсан үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаа бөгөөд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэжээ.

Гэн Шуан онцлохдоо, хэсэг хугацааны турш, НҮБ-ын нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын захирал зэрэг олон улсын байгууллагын гол хариуцлагатан, олон орны улс төрчид бүгд шинэ төрлийн коронавирусийн халдварын тухай ялгаварлан гадуурхах, гутаах, хэт тусгал гаргахаас зайлсхийх хэрэгтэй гэж уриалсан байна. Олон орны ард иргэд, ялангуяа залуучууд өөрийн үйл ажиллагаагаараа шударга ёс, хүн чанарыг уриалан, шударга бус байдлыг эсэргүүцэн, итгэл зориг, эрч хүчнийг дамжуулж, Хятадын ард иргэдэд ёс суртахуун, үзэл санааны талд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Гэн Шуан, бид халдварт өвчнийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Дэлхий ард иргэдийн ойлголцол, дэмжлэг дор Хятадын ард түмэн вирусийн халдварын эсрэг лавтай ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.






Их уншсан

холбоотой мэдээ