​ДЭМБ Хятад улс оношилгооны шинэ арга хэрэглэснийг дэмжив

2020-02-14 15:32:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-ны өдөр ДЭМБ мэдэгдэхдээ, Хятад улс Хүбэй мужид клиник оношилгооны хариугаар шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилснийг оношлох арга хэрэгжүүлж буйг дэмжих бөгөөд энэ арга нь өвчтөнийг даруй клиник эмчилгээ сувилгаанд хамруулах зэрэг талд тусгай юм. Үүний улмаас оношилсон тохиолдол нэмэгдсэн боловч “Тахлын байдалд том өөрчлөлт гарсан явдал биш юм” гэжээ.

Хүбэй мужийн Эрүүл мэндийн хороо 13-ны өдөр мэдэгдэл нийтэлж, 2-р сарын 12-ны 0-24 цагийг хүртэлх байдлаар Хүбэй мужид шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 14840-р нэмэгдлээ гэсэн бөгөөд энэ тоо баримт хүмүүсийн анхаарлыг татсан юм.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн төсөл хариуцсан тэргүүн Майкл Рей-Ань мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, халдвар авсан өвчтөний нас баралт, биеийн байдал нь хүнд байгаа тохиолдол урьдынхаас “эрс өөрчлөгдөөгүй” гэжээ.

Тэрээр цааш нь тайлбарлаж, мөн өдрийн шинээр нэмэгдсэн оношилсон тохиолдол нь хэрэг дээрээ хэдэн хоногийн өмнө, хэдэн долоо хоногийн өмнө, түүнчлэн бүр өвчин анх дэлгэрсэн үеийн оношлогдоогүй байсан тохиолдлууд юм. Оношлох арга хэлбэрийг өөрчлөхөөс өмнөх тоо баримтад эдгээр тохиолдлыг хамруулаагүй байлаа гэжээ.

Клиникийн эмч нар оношилсон дүнгээ түргэн шилжүүлэн бүртгэсний улмаас лабораторийн хариуг хүлээх шаардлагагүй, даруй клиник эмчилгээ сувилгаанд хамруулах бөгөөд өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг даруй олж авахад мөн тустай юм. Гэхдээ Хятад улсын Хүбэй мужаас бусад газар болон бусад улс оронд мөн лабораторийн нуклейн хүчлийн шинжилгээний хариугаар оношлох шаардлагатай гэж Майкл Рей-Ань хэлсэн байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ