ОХУ Хятад улсыг эмчилгээний бүтээгдэхүүнээр туслав

Уртнасан 2020-02-14 15:33:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 13-нд Оросын тал ХТРТ-ийн Хятад-Оросын чухал мэдээ APP-д өгсөн мэдээлэлдээ, 9-нд Үхань хотод тээвэрлэн авчирсан Оросын эмчилгээний тусламжийн 23 тонн бүтээгдэхүүний нийт үнэ 36.45 сая орчим рубль буюу ойролцоогоор 4 сая юаньд хүрнэ гэжээ.

Эх сурвалжид танилцуулснаар, эдгээр авран туслах бүтээгдэхүүнд урьд нь нийтэлсэн эмчилгээний зориулалттай гурав давхарласан нэг удаагийн 2 сая ширхэг амны хаалт, мөн сэргийлэлтийн цув, нүдний хамгаалалтын шил, нэг удаагийн эмчилгээний цув, нэг удаагийн ариутгасан мэс заслын цув, амьсгалын замын хавхлагатай утааны эсрэг амны хаалт, шүүлтүүр амны хаалт, эмнэлгийн бээлий, гутлын бүрхүүл зэрэг байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал гарснаас хойш Хятад улс тахлын эсрэг тэмцэх тэмцэлд эртхэн ялалт байгуулахыг ОХУ олон төрөл хэлбэрээр дэмжсэн бөгөөд үүнийг интернет ашиглагчид “Сайн анд, Орос орон” хэмээн сайшаасан юм.

Их уншсан

холбоотой мэдээ