ГХЯ-ны төлөөлөгч Майк Помпеогийн яриаг няцаав

Уртнасан 2020-02-14 16:20:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Фокс бизнесийн сувагт ярилцлага өгөхдөө Хятад улсын талаар дахин сөрөг үг яриа нийтэлсэн байна. Үүнд холбогдуулан 14-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан хэлсэн үгэндээ, түүний үг яриа бүгд хуучнаа баримталсан хэвээр бөгөөд Хятад, Америкийн харилцааны түүх, үнэн бодит байдлыг мөн үл тоомсорлон, хүйтэн дайны сэтгэхүй, улс төрийн хэлбэрүү үзлээр дүүрсэн байна. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна гэжээ.

Гэн Шуан мөн өдөр интернет сүлжээгээр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын тал бусад орны дотоод хэрэгт үл оролцох зарчмыг ямагт баримталдаг. Хятадаас Америкт суугаа элчин сайдын яам, консулын газрууд, түүнчлэн олон нийтийн төрөл бүрийн хамт олон олон улсын хууль болон Хятад, Америкийн хоёр талт гэрээний дагуу ажиллаж, Америкийн шат бүрийн захиргаатай өрнүүлж буй харилцаа нь бүгд хоёр орны ойлголцол, харилцаа хамтын ажиллагааг ахиулахын төлөө бөгөөд ил тод, зүй зохистой, хууль ёсонд нийцэх юм гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Хятад улс Хятадын онцлогтой социализмын замналаар замнаж байгаа бөгөөд ХКН-ын удирдлага бол Хятадын онцлогтой социализмын үндсэн онцлог, энэ бол түүх болон ард түмний сонголт юм. Хятадын ард түмэн болон ХКН-ын харьцааг өдөөн хатгахыг оролдсон аливаа оролдлогууд бүгд талаар зүйл болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ