​Гадаадын засгийн газрын удирдлагууд Хятадын хүчин зүтгэлийг үнэлж байна

2020-02-14 16:24:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны байдал дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байна. Саяхан Йемений ЭМЯ-ны дэд сайд Абдул Ракеб ал-Хайдари ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хятад улс тахлын халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоохын төлөө зүтгэж буйд талархлаа илэрхийлье. Хятадын засгийн газар, ард түмэн ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс хямралын өмнө эв нэгдэлтэй байдаг нь гайхалтай, эмчилгээний төхөөрөмж, нөөцөө маш үр дүнтэй ашиглаж байгаа нь үнэлүүштэй юм. Өрнийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл харин улс төрийн зорилготой сөрөг мэдээлэл түгээж байна, олон улсын хамтын нийгэмлэг ийм “Улс төрийн вирус”-ийн сөрөг нөлөөнд автахаас сэргийлэх ёстой гэжээ.

Сербийн ЭМЯ-ны сайд Златибор Лонсар ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа дэлгэрсэн боловч Хятад улс хариуцлагатай том гүрний дайчлах хүчин, удирдах чадвараа дэлхий дахинд дахин харуулсан юм. Хятад улс энэ тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс өвчин тахлыг таслан зогсоохын төлөө тэмцэж буй нь мөн дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө зүтгэж байгаа хэрэг юм. Улс орнуудын хүндэтгэлийг олох нь дамжиггүй гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ