Африк залуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд гавшгайлж байна

2020-02-14 16:58:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Наньжин хотын нэгэн хорооллын үүдэнд Нигерийн 24 настай залуу Олад ажлын хувцас өмсөн амны хаалт зүүж, хорооллоор орж гарах хүмүүсийн биеийн халууныг хэмжин зогсоно. Уг хороололд байр түрээслэн амьдарч буй Олад Наньжин хотын ШУТИС-ын дөрөвдүгээр курсийн оюутан юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилтнууд ажил ихтэй байгааг хараад тэрээр ч өргөдөл өгч, сайн дурын ажилтан болжээ.

2-р сарын 6-наас эхлэн өнөөг хүртэл тэрээр өдөр болгоны 14 цагаас “ажилдаа гарч” гурван цаг жижүүрлэж байна. Тэрээр хэлэхдээ: Би эм эмнэлгийн мэргэжлээр сурч байна, амны хаалт зүүж, бээлий өмсөн, урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийсэн тохиолдолд вирус тийм ч аюултай биш юм гэнэ.

Ажилд гарахаасаа өмнө тэрээр биеийн халуунаа хэмжиж байна.

Тэдний хороололд гаднын муж хотын оршин суугчид ихтэй байж, сүүлийн өдрүүдэд ажилдаа орохоор Наньжин хотод буцаж ирж буй учраас урьдчилан сэргийлэх ажил ихээхэн хүндрэл учруулжээ.

Гэвч хүмүүс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, сайн дурын ажилчид ч нэмэгдэж байгаа аж.

Наньжинд сурч буй Оладын хувьд эндэхийн амьдрал орчинд аль хэдийн дасжээ. Тэрээр: Хятад улс надад таалагддаг гэлээ.

Гадаа хүйтэнд ч гэлээ Олад үнэхээрийн хянамгай ажиллаж байна.

Тэрээр хэлэхдээ: Би энэ хороололд амьдарч буй учраас энэ том гэр бүлийн нэгэн гишүүн байж, урьдчилан сэргийлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэв.

Их уншсан

холбоотой мэдээ