Хятадын тал Америкийн талтай хамтран ажиллахдаа идэвхтэй нээлттэй байр суурьтай

2020-02-14 17:04:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 14-нд Бээжинд хэлэхдээ, Шинэ төрлийн коронавирусийн халдвар үүссэнээс нааш, Хятадын тал Америкийн талтай идэвхтэй нээлттэй байр сууриар хамтран ажиллаж ирсэн юм. Хятадын тал АНУ-ыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлэн хамтран ажиллаж халдварт өвчнийг таслан зогсоож, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзэхэд, АНУ-ын цагаан ордны Үндэсний эдийн засгийн комиссын дарга Ларри Кудлов саяхан хэлэхдээ, Хятадын тал шинэ төрлийн коронавирусийн халдварыг сэргийлэн хяналтдаа авах ажилд Америкийг урин оролцуулаагүй, “ил тод байдал дутмаг” байгаад Америкийн тал харамсаж байна гэж хэлжээ. Үүнд холбогдуулан Гэн Шуан ГХЯ-ын онлайн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, халдварт өвчин үүссэнээс нааш Хятадын тал нээлттэй, ил тод, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал болон хүмүүсийн эрүүл мэндэд дээд хэмжээнд хариуцлагатай байх байр сууриар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж халдварт өвчинтэй тэмцэж байна гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Хятадын тал Америкийн талтай хамтран ажиллахдаа идэвхтэй нээлттэй байр суурьтай байсаар ирсэн юм. Халдварт өвчин үүссэнээс нааш, Хятад Америкийн эрүүл мэндийн салбар нягт хэлхээ холбоотой байж, халдварт өвчний байдлыг цаг тухайд нь харилцан мэдээлж ирсэн юм. Сайдын хэмжээнд утсаар ярих, захиа бичих зэрэг аргаар халдварт өвчний байдлаар солилцоо хийж ирсэн юм. Хятад Америкийн халдварт өвчнийг сэргийлэх, эм эмнэлгийн судалгаан байгууллага тэрчлэн Хятад Америкийн шинжлэх ухаантад ч олон арга хэлбэрээр техникийн солилцоо хийж ирсэн юм. Америкийн талыг оролцуулсан олон орны эрдэмтэд Хятад-ДЭМБ-ын нэгдсэн мэргэжилтний хэсэгт орж ажиллахыг Хятадын тал сайшааж байна. Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Америкийн эрүүл мэндийн сайд Алекс Азар нар олон газар Хятадын талын халдварт өвчнийг сэргийлж хяналтдаа авч байгаа ажилдаа ил тод байр суурьтай байгааг сайшаасан байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ