Шинэ баригдсан эмнэлэг 8 дахь өдөртөө 7 өвчтөнийг эдгээлээ

2020-02-14 17:06:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үхань хот коронавирусийн халдвар авсан өвчтөний эмчилгээнд зориулан шинээр байгуулсан хоёр эмнэлгийн нэг болох Хүө Шэньшань эмнэлгийн эмч сувилагч нарын хүчин чармайлтаар анхан шатанд 7 өвчтөн эдгэрэн эмнэгээс гарлаа. Хүө Шэньшань эмнэлгийн бэлтгэлийн ажлыг хариуцсан газар тусгай тээврийн хэрэгслээр тэднийг орон сууцын хорооллынх нь үүдэнд хүргэж өгчээ.

Эмнэлгээс гарсан хүмүүсийн биеийн байдал, сэтгэл санаа хэвийн байж, түшиж тулах шаардлагагүй болохыг бид харж байна. 66 настай нэг өвчтөн гэртээ орохоосоо өмнө эмнэлгийн ажилчдад бөхийн ёслон талархал дэвшүүлж байлаа.

Хүө Шэньшань эмнэлгийн захирал Жан Сьбин танилцуулахдаа: Хүө Шэньшань эмнэлэг өвчтөнөө хүлээн авснаас хойш бүх эмч сувилагч нар мань эмч хүний дархан хариуцлага биелүүлэн, шинж тэмдгүүдэд үндэслэн оношлон эмчлэх зарчмаар бүх өвчтөнийг шинэлэх ухаанчаар, үр дүнтэй, зөв эмчлэхийг хичээн ажиллаж, “Нэг өвчтөнд нэг аргачлал ”, “хүнд ноцтой өвчтөнүүдийг мэргэжилтнүүдийн баг шууд харилцах” зэрэг арыг шим тэжээлийн эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, нөхөн сэргээх сургалт зэрэгтэй уялдуулан ажилласан гэжээ.

Эмнэлгийн Улс төрийн албаны дарга Юань Хуа: Өвчтөнүүд мань эхнээсээ эдгэрч эмнэлгээс гарч буй нь бидэнд ихээхэн урам зориг өгч байна. Дараагийн шатанд бид илүү үр дүнтэй эмчилгээг эрэн хайж, илүү олон хүмүүсийг эдгээхээр хичээн ажиллах болно гэлээ.


Их уншсан

холбоотой мэдээ