78 настай өвчтөн эдгэрч эмнэлгээс гарлаа

2020-02-14 17:36:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Коронавирусийг ялан давахад шинжлэх ухаанч эмчилгээ, өвчтөний сэтгэл санааны байдал болон гэр бүлийн хүмүүсийн халамж аль аль нь чухал юм. Хэдий өндөр настай өвчтөн ч гэсэн ч өвчнийг ялан давж болох юм.

Үхань хотын 78 настай Лү өвгөн 1-р сарын эхээр коронавирусийн халдвар авсан нь оношлогдож, тусгаарласан бүсэд хэвтэн эмчлүүлж, хань нь өдөр болгон түүнд хоол цай хүргэж өгдөг байлаа. Лү гуай өдөр болгон вейчатаар захиалга өгч, мөн эхнэрийнхээ хийсэн хоолонд үнэлгээ хийнэ. Хагас сар гаруйн хугацаанд нөхөр нь өдөр болгон хийсэн хоолыг нь магтдаг байв. Гэтэл 1-р сарын 11-ний өглөө нөхөр нь түүнд “Хоол хүргэж хэрэггүй” гэдэг захиа ирүүлжээ. Энэ түүний хувьд их муу мэдээ байв.

Тухайн үед харуулах нь хамгийн том асуудал биш, харин нас, биеийн байдал хамгийн хэцүү асуудал болоод буйг Лү гуай болон гэр бүлийнхэн бүгд ойлгож байв.

Лү гуайг эмчилж байсан Хуажүн Анагаах Ухааны Их Сургуулийн Түнжи эмнэлгийн Амьсгалын замын болон хүнд өвчний тасгийн ахлах эмч Жао Жяньпин хэлэхдээ: Лү гуай 80 дөхсөн мөртлөө чихрийн шижин өвчинтэй, даралт өндөр байж, өвчний байдал нь хүнд тул амь насанд нь заналхийлж байв. Түүнд эм олигтой сайн нөлөө үзүүлэхгүй байсан учраас бид амьсгалын аппаратын тусламжтайгаар эмчлэхээр болсон, Лү гуай тэр үе сэтгэлээр унаж, байдал бүр хэцүүдсэн юм. Бид хоолойн гуурс оруулах шаардлагатай эсэх талаар ч ярилцсан гэжээ.

Тусгаарласан бүсэд нэвтэрч чадахгүй учраас эхнэр нь нөхрийнхөө байдал, хэрхэн эмчилж байгааг сайн мэдэхгүй ч өвгөнийх нь хоолны дуршил муудсаар байгаад санаа зовно. Гэвч хэд хоногийн дараа Лү гаруй ахиад л хоол захиалж эхэлжээ. Хоолных нь дуршил сайжирч, удалгүй баярын мэдээ дуулдлаа. 1-р сарын 29-нд олон төрлийн шинжилгээний дараа Лү гуай эмнэлгээс гарлаа.

Эмнэлгээс гарсны дараа Лү гуай хэлэхдээ: Нэгэнт оношлогдсон хүмүүс засгийн газарт итгэх хэрэгтэй, эмч нарт итгэх хэрэгтэй. Тэд хүчээ тавин эмчилж байна. Та нар эдгэнэ гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ