​Европын холбоо Хятадын жуулчдыг хориглохгүй

2020-02-14 17:49:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: Европын холбооны Эрүүл мэндийн сайд нарын яаралтай хурлаар Хятадын жуулчид Сченгений бүсэд аялахыг хориглох шаардлагагүй хэмээх шийдвэр гаргасанд баяртай байна гэжээ.

13-ны өдөр Европын холбооны Эрүүл мэндийн сайд нар яаралтай хурал хийж, Европт тахал дэлгэрэхээс сэргийлэх бэлтгэлээ чангатган, зохицуулалтын үйл ажиллагаа өрнүүлэхээр шийдвэрлэжээ. Европын комиссийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хорооны гишүүн Стелла Куриакидс хэлэхдээ, одоогийн нөхцөлд Хятад улсын жуулчид визгүй Сченгений бүсэд аялахыг хориглох шаардлагагүй. Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлаас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох талаарх Европын холбоо болон Хятад улсын бодлогод нааштай байр суурьтай байгаа гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Хятад улс үргэлжлэн нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриар ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөн, хамтран ажиллаж, тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулахын төлөө зүтгэнэ гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ