Коронавирусийн ханиаднаас ялгарах шинжүүд

Алтаннавч 2020-02-14 18:07:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Би хөхүүлж ханиалгаад байна. Арай халдвар авчихсан юм биш байгаа”, “Коронавирусийн халдвар авсны дараа ямар шинж тэмдэг илрэх вэ”, “Халуурах, тамирдах, хуурай бүгшүүлэх шинж тэмдэг илэрвэл коронавирус халдварласан гэж ойлгож болох уу”, “Ханиад, томуу, коронавирусийн халдварыг хэрхэн ялгах вэ” гэх мэт асуултууд сошиал ашиглагчдын дунд түгээмэл байгаа бөгөөд энэ чиглэлийн нийтлэлд анхаарал хандуулцгааж байна. Иймээс тэдний эргэлзээг тайлах зорилгоор чих, хамар, хоолойн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Ханиадны шинж тэмдэг илэрвэл айж сандрах хэрэггүй, хуурай ханиалга бүхэн коронавирусийн халдвар гэсэн үг биш юм. Харшлын гаралтай ханиад ч иймэрхүү шинж тэмдгээр илэрдэг. Бүгшүүлж ханиахын зэрэгцээ амьсгал давчдах нь ч бий. Өвөл, хаврын шилжилтийн үед харшил болон халдварт ханиад ихээхэн сэдэрдэг бөгөөд коронавирусийн тархалт газар авч байгаа энэ үед хүмүүс айж түгших, хий төсөөлөх нь зүй ёсны хэрэг. Тэгвэл хуурай ханиалгаж байгаа үед коронавирусийн халдвар мөн эсэхийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв магадлах вэ?

Нэг: коронавирусийн халдвартай холбогдуулан өөрийгөө шалгах:

1. Та халдварын голомтод очиж байсан эсэх

2. Халуурсан өвчтөнтэй ойрын хавьталтай байсан эсэх.

3. Халуурах, тамирдах байдал илэрсэн эсэх.

Хэрэв танд дээрх байдлаас аль нэг нь тохиолдсон бол халдварт өвчний тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөж, нэн даруй тусгаарлах арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн ойр байгаа эмнэлэгт очиж оношилгоо, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хоёр: Дээрх байдал тохиолдоогүй, харин зөвхөн хуурай ханиалгах, тэр тусмаа бүгшүүлэн ханиаж байвал хамрын, хоолойн аль эсвэл мөгөөрсөн хоолойн харшил байж болзошгүй. Ялангуяа өвөл, хаврын улиралд харшлын ханиад ихээхэн түгээмэл бөгөөд ханиалгах, цээж бачимдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тиймээс улирлын чанартай хамрын харшил эсвэл багтраа өвчтэй хүмүүс хамрын дусаалга эсвэл харшлын эсрэг эм (loratadine, ebastine, montelukast sodium гэх мэт)-ийг сэдрэх хугацаанаас хоёр долоо хоногийн өмнө хэрэглэж болох юм. Хэрэв таны хамар загатнах, найтаах, нус гоожих, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрвэл, цаашлаад амьсгал давчдаж байвал эмнэлгийн Чих хамар хоолойн тасагт хандаарай.

Коронавирусийн тархалт хүнд хэцүү байгаа энэ үед вирусээс урьдчилан сэргийлэх зөв зохистой арга хэмжээ авч, хүн ихтэй газруудад очихгүй байхыг зөвлөж байна.

(Хятадын Нийслэлийн АУИС-ийн дэргэдэх Бээжингийн Нөхөн сэргээх эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч Люфан, Жан Лэй нарын зөвлөгөөг хүргэлээ)

Их уншсан

холбоотой мэдээ