Коронавирусийн эсрэг анхны вакцин 18 сарын дараа гарч мэднэ

2020-02-14 18:38:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 11-нд, шинэ хэлбэрийн коронавирусэд чиглүүлсэн бүх дэлхийн судалгаа хийгээд шинэчлэлийн форум Женевт эхэлж, хоёр өдөр хуралдав. Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус мэдэгдэхдээ: шинэ хэлбэрийн коронавирусийг “COVID-19” хэмээн нэрлэв гэжээ. Тедрос Адханом Гебрейвиус хэлэхдээ: шинэ хэлбэрийн коронавирусийн эсрэг анхны вакцин 18 сарын дараа гарч мэднэ гэжээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус хэлэхдээ: албан ёсны нэр байх нь маш чухал, ингэснээр нэрийг оновчгүй ашиглах юм уу гутаан доромжлох байдлаас хамгаалж чадах юм. Тэр нь бас хойшид бид ямарваа коронавирусийг нэрлэхэд стандарт формат хангаж өгсөн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Одоо бид уг вирусыг албан ёсоор COVID-19 хэмээн нэрлэж, латинаар C-O-V-I-D 19 гэж бичнэ. ДЭМБ, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын үр тариа хийгээд хөдөө аж ахуйн байгууллага хоорондын тохиролцсон дүрмийн дагуу, бид эрхбиш газар зүйн байршил, амьтан, хувь хүн юм уу хэсэг бүлэг хүмүүстэй холбоогүй нэрийг хайн олж, энэхүү нэрийг авьяалан дуудаж болох мөртөө өвчин хижигтэй холбоотой байх хэрэгтэй" гэжээ.

Тедрос Адханом Гебрейвиус хэлэхдээ: шинэ хэлбэрийн коронавирусэд чиглүүлсэн бүх дэлхийн судалгаа хийгээд шинэчлэлийн форум Женевт болов, талууд холбогдох асуудлаар санал нэгтэй тохиролцож, замын зураг төсөл боловсруулахыг хүсэн хүлээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Одоо ДЭМБ-аас дэлхийн олон газрын 400 гаруй эрдэмтэн оролцсон бодитой болон интернэт хурлыг даргалан хуралдуулж байгаа. Энэ удаагийн хуралд тавьж буй бидний гол хүсэл найдлага гэвэл асуулт бүхэнд тэр даруй хариулт өгөх гэсэн явдал биш, харин нэгэн замын зураг төслийг зөвшилцөн тогтоож, бид ямар асуулт тавих шаардлагатай байгаа ба эдгээр асуултад хэрхэн хариулах явдал юм. Дэлхий нийтээрээ нэгдэн уялдах бол ДЭМБ-ын ерөнхий зорилго байж, энэ нь бас олон талт үзлийн мөн чанар учраас дэлхий дахинд маш чухал юм" гэжээ.

Тедрос Адханом Гебрейвиус хэлэхдээ: замын зураг төслийг судлах нь судалгааг хөрөнгө мөнгөөр санхүүжүүлж буй холбогдох байгууллагад олон нийтийн эрүүл хамгаалал юунаас ч чухал гэдгийг тодорхой ойлгуулж, тэдний хөрөнгө оруулалтын чиглэлийг нэн тодорхойлж, олон нийтийн эрүүл хамгаалалд хамгийн их нөлөө үзүүлсэн байна гэжээ.

Тедрос Адханом Гебрейвиус тэмдэглэхдээ: вакцин болон эмчилгээний бодис судлан бүтээх бол судалгааны хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Анхны вакциныг 18 сарын дараа судлан бүтээж мэдэх юм, иймээс өнөө бид ашиглаж болох бүх‘зэвсэг’-ийг хэрэглэн энэ төрлийн вирустай тэмцэж, урт хугацаанд бэлтгэл хийх ёстой. Бид нэгэнт эд хөрөнгийг олон оронд хүргэж, өвчтөнийг оношлон эмчилж, эмч сувилагчдыг хамгаалж байна. Халдварт өвчин түгэн дэлгэрэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон өвчтөнийг хэрхэн харгалзах тухай холбогдох саналыг бид нэгэнт олон оронд хангав. Одоо бид бүх дэлхийн лабораторийн чадавхыг эрчимжүүлж, хэдэн мянган эмч сувилагчийг сургаж байгаа. Ямар арга хэмжээ авахаар дамжин өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж чадах талаар бид олон нийтэд хэлж өгөх болно" гэжээ.

Тедрос Адханом Гебрейвиус бас тэмдэглэхдээ: би нэгэнт ДЭМБ-ын гишүүн орны холбогдох төлөөлөгчтэй харилцаж, олон орноос НҮБ-д суугаа байгууллагын зохицуулагчид халдварын байдлыг танилцуулж, ямар шат дарааллаар ажиллахыг тэдэнд хэлж өгөв. Түүнчлэн би бас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш-т товч мэдээлэл өгч, яаралтай байдалд НҮБ-ын бүх системийн хүчин чадлыг бүрэн ашиглах талаар санал нэгтэй зөвшөөрсөн байна гэжээ. Мөн өдөр ДЭМБ-аас эрүүл хамгаалалын яаралтай төслийн хариуцлагатан доктор Майкл Райан тэргүүтэй НҮБ-ын хямралыг удирдах баг байгуулав, энэ нь ДЭМБ-аас гол хүчнээ эрүүл хамгаалалын ажиллагаан дээр тавихад тустай байж, харин бусад байгууллага тусгай мэргэжил мэдлэгээ ашиглан халдварыг даван туулахаар дамжин нийгэм, эдийн засаг болон хөгжилд өргөнөөр нөлөөлөх болно.

Тедрос Адханом Гебрейвиус дахинтаа уриалахдаа: хөрөнгө мөнгөний дэмжлэгийг багтаасан олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүх дэлхийн хэмжээнд шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулахад бүх хүчнээ өргөх ёстой гэжээ.

Тэрээр бас тэмдэглэхдээ: өнөөгийн байдал урт хугацаанд өөрчлөгдөхгүй байж чадахгүй юм гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ