Эмнэлэгийн ажилтнуудад хүчтэй баталгаа хангав

2020-02-14 20:19:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч дарга Зэн Ишэнь 14-ний өдөр хэлэхдээ, олон яам хороод, эмнэлэгийн ажилтнуудын ажил мэргэжлийн тоног төхөөрөмжийн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эмнэлэгийн ажилтнуудын ажиллах, амрах цагийн хуваарийг оновчтой зохицуулах, халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалалтын өмнө фронтод ажиллаж байгаа эмч сувилагч, хамгаалалтын ажилчдад түр цагийн шинжтэй ажлын байрны нөхөн олговор олгох зэрэг өмнө фронтод ажиллаж байгаа эмнэлэгийн ажилтнуудын ажлын нөхцөл байдлыг цаашид сайжруулах тухай арга хэмжээг боловсруулж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлгэрснээс хойш, өргөн олон эмнэлэгийн ажилтнууд өвчин хижигтэй шуурхай тэмцсээр байна. Саяхан Төрийн зөвлөлийн тамгын газраас Эрүүл мэндийн үндэсний хороо, Хүний нөөц, нийгмийн хамгаалалтын яам, Сангийн яаманд "Эмнэлэгийн ажилтнуудын ажлын нөхцөл байдлыг цаашид сайжруулж, эмнэлэгийн ажилтнуудын биеийн эрүүл мэндэд анхаарал тавих тухай арга хэмжээ”-ий талаар мэдэгдэл өгч, халдвартай тэмцэх ажилд итгэл зоригтой оролцоход баталгаа хангах зорилгоор 7 талын арга хэмжээг дэвшүүлсэн байна.

Эдгээр долоон арга хэмжээ нь: Эмнэлгийн ажилтнуудын ажиллах, амрах нөхцөлийг сайжруулах, эмнэлгийн ажилтнуудын биеийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлэгийн ажилтнуудад харгалзал үзүүлэх, эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх стандартыг дээшлүүлэх, эмнэлэгийн ажилтнуудад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хайр халамжийг эрчимжүүлэх, ажлын аюулгүй орчныг бүрдүүлэх, мэргэжлийн ур чадварыг урамшуулан дэмжих зэрэг болно.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ