Коронавирусээр халдварласан дөрвөн сартай нярай эдгэрчээ

2020-02-14 20:37:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёрдугаар сарын 12-нд Хятадын Жяньши мужид коронавирусээр халдварласан 18 өвчтөн эдгэж илааршсаны нэг нь дөрөвхөн сартай нярай хүүхэд байв. Ийнхүү тус мужид халдвар авсан 170 хүн эдгэрээд байна.

Коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш эмчлүүлж эдгэрсэн хүмүүсээс хамгийн залуу нь дөрвөн сартай нярай жаал боллоо хэмээн мужийн Эрүүл мэндийн хорооны мэргэжилтнүүд онцолжээ. “Залуу” өвчтөн маань өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд коронавирусийн халдвар авсан эцэг эхийнхээ хамт Ганьжөү хотын Хүйчан шяний эмнэлэгт тусгаарлагдаж, нарийвчилсан шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон юм.

Хүүгийн аав хамгийн түрүүнд буюу өнгөрөгч сарын 29-нд эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин нярай хүү энэ сарын 12-нд эдгэрч бүх шинжилгээний дүн нь сайн гарсан байна. Хүүхдийн ээж нь эмнэлэгт үлдэн эмчлүүлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ