Халдварыг даван туулах талаар олсон Хятадын амжилтыг өндрөөр үнэлэв

2020-02-14 20:40:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Зарим улс орны нам төрийн удирдагчид ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны холбоо барих газарт захидал илгээж, халдварыг даван туулах талаар олсон Хятадын амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улс халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажил эцэстээ ялалт байгуулах бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлөө биелүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн илэрхийлжээ.

Вьетнамын КН-ын төв хороо ХКН-ын төв хороонд захидал илгээж, шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлд бид Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа нэгтэй байх болно. Хятадын нам болон засгийн газрын ухаалаг шийдвэр, хүчтэй удирдлага дор, Хятадын ард түмэн өвчин хижгийг эрт нэгэн өдөр даван туулна гэдэгт бид бүрэн итгэж байна. Вьетнамын Коммунист нам, засгийн газар, ард түмэн ХКН, Хятадын засгийн газар, ард түмэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, халдвартай тууштай тэмцэж, ялалт байгуулахад бэлэн байна хэмээн илэрхийлжээ.

Шри Ланкийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Гунасекера илэрхийлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятад улс цаашлаад дэлхийн ард түмний амь нас аюулгүй байдалд заналхийлж байна, Хятад улсын удирдагчид халдварын тархалтыг үр дүнтэй тогтоон барихын тулд бүх нөөц хүчин, арга барилыг нухацтай хэрэгжүүлж, халдварын тархалтыг таслан зогсоож байна. Хүн төрөлхтний үйл хэрэгт оруулсан ХКН-ын хувь нэмэрийг бид гүнээ сайшааж, өндрөөр үнэлж байна. Сүүлийн 40 жилийн хугацаан дахь Хятадын эдийн засгийн асар их хөгжлийг бид нүдээрээ харлаа. ХКН-ын дорвитой удирдлага дор, Хятад улс өвчин хижигийг даван туулж, эдийн засгаа сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Этиопийн Хөгжил дэвшил намын ерөнхий нарийн бичгийн дарга Бинаф хэлэхдээ, Хөгжил дэвшил нам нь ХКН, Хятадын ард түмэнтэй хамт байх болно. ХКН ба Хятадын ард түмэн богино хугацаанд өвчин хижигийг даван туулна гэдэгт бат итгэж байна. Сүүлийн үеийн халдварын тархалтын байдалд эерэг өөрчлөлт гарч байгаа нь бидэнд итгэл төрүүлж байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ