"Өвчний инкубатор" гэсэн худал үг хаанаас ирэв ?

2020-02-14 22:17:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ард түмний шаргуу хөдөлмөрийн ачаар, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажил эерэг үр дүнд хүрлээ. 13-нд Хятадын Хубэй мужаас бусад газарт халдвар авсан 267 тохиолдол шинээр нэмэгдсэн нь 10 хоног дараалан буурсан үзүүлэлт байлаа.

Сүүлийн өдрүүдэд, "Нью-Йорк Таймс сонин"-нд, "SARS, шувууны ханиад, шинэ төрлийн коронавирус: Хятадад яагаад олон төрлийн халдварт өвчин дэлгэрээд байна?" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Уг өгүүлэл нь АНУ-ын худалдааны үндэсний хорооны дарга Питер Наваррогийн хэлсэн үгнээс иш татаж, Хятад улсыг "Өвчний инкубатор" хэмээн зүйрлэсэн байна.

Иймэрхүү нөхцөл байдалд, АНУ-ын зарим хүмүүс ихэмсэг, хүйтэн, үндэслэлгүй байр сууриар Хятад руу дайрч, доромжилж байна. Энэ нь эдгээр хүмүүс дэлхийн ард түмний амь нас, аюулгүй байдалд санаа зовоогүй, харин өөрсдийнхөө ашиг сонирхлыг бодож байгааг хүмүүст харуулж буй бодит хэрэг юм. Тэдний үйлдсэн худал хуурмаг цуурхал нь дэлхийн олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж байна.Тэд иймэрхүү популизм ба арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг баримталж байгаа нь даруй муу муухай цуурхал тавигч "инкубатор" юм.

Даяаршилын эрин үед, Хятад улс халдварт өвчнийг лавтай даван туулж, дэлхийн эдийн засаг, худалдаа, бизнес, аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоогоо дахин сэргээх болно. Хятад улс ялна, дэлхий дахин ч ялна.

Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ