Халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах тогтолцооны механизмыг боловсронгуй болгоно

2020-02-14 23:26:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төв хорооны комиссын 12 дахь удаагийн хурлыг даргалан хуралдуулах үеэр, энэ удаагийн шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх ажил бол Хятадын үндэсний засаглалын тогтолцоо, хүчин чадавхад тулгамдаж буй томоохон сорилт юм. Энэ удаа илэрсэн олон хүрэлцэхгүй зүйлүүдэд чиглүүлэн, халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих тогтолцооны механизмыг боловсронгуй болгож, олон нийтийн эрүүл мэндийн яаралтай байдлыг зохицуулах менежментийг сайжруулж, гэнэтийн гарч мэдэх олон нийтийн эрүүл мэндийн хэргийг эсэргүүцэн тулах чадварыг сайжруулах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Ши Жиньпин онцлохдоо, халдвараас урьдчилан сэргийлж, хяналтаа авах тогтолцоог шинэчлэн сайжруулж, олон нийтийн эрүүл мэндийн томоохон эрсдэлд хийх судалгаа, үнэлгээ, шийдвэр, урьдчилан сэргийлэх зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Халдвараас урьдчилан сэргийлэн эмчлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, халдвартай яаралтай тэмцэх механизмыг боловсронгуй болгон, төвлөрсөн, нэгдсэн, өндөр үр ашигтай удирдлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мөн эмчилгээний даатгал, авран туслах тогтолцоог боловсронгуй болгож, яаралтай түргэн тусламжийн механизмыг сайжруулан, гэнэтийн гарч мэдэх халдварт өвчин зэрэг яаралтай нөхцөл байдалд, эм эмнэлгийн байгууллага түрүүлж эмчлэн, дараа нь төлбөр авахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ