Өөрчлөлтийн чухал төслүүдийг хэрэгжүүлэхийг шаардав

2020-02-14 23:31:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын 12 дахь удаагийн хурлыг даргалан хуралдуулж, "Шинэ эрин үед социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог түргэвчлэн боловсронгуй болгох тухай санал" зэрэг Хятадын олон салбарын өөрчлөлтийг хамарсан цуврал баримт бичгийг баталсан байна. 2020 онд, Хятад улс асуудалд чиглэсэн хандлагыг баримталж, нэг бүлэг өөрчлөлтийн чухал төслүүдийг үргэлжлэн хэрэгжүүлнэ хэмээн хурлаас онцолжээ.

Хуралд: Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлж, зах зээлд чиглэсэн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, өндөр түвшинд нээлттэй байхаа өргөжүүлж, зангилааны чанартай томоохон өөрчлөлтөд шинэчлэл хийх шаардлагатай. Мөн үйлчилгээний салбарын шинэчлэл, нээлттэй байхыг цаашид ахиулж, үйлчилгээний салбарын зөвшөөрөл олгох хязгаарлалыг чөлөөтэй болгож, хяналт удирдлагын тогтолцоог бий болгоно. Түүнчлэн чухал салбаруудын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналт тавих механизмыг сайжруулан, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож, ханган нийлүүлэлтийн чанар, үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай гэж тэмдэглэжээ.   

Хятад улс үндэсний өндөр түвшин бүхий зөвлөхүүдийн байгуулалтын туршилтын ажлыг цаашид ахиулж, үйлчилгээний шийдвэр гаргах чадварын түвшнээ сайжруулахыг хурлаас санал болгосон байна. 

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ