Ли Кэчян Бээжингийн галт тэрэгний баруун өртөөнд ажиллав

2020-02-15 15:24:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сйд Ли Кэчян 14-нд Бээжингийн галт тэрэгний баруун өртөөнд ажиллах үед цохон тэмдэглэхдээ, халдвараас сэргийлэх арга хэмжээг нарийсгаж хэрэгжүүлэн, олон төрлийн цогц арга хэмжээ авч зорчигчдын буцах аяллын оргил үеийн урсгалыг сааруулж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс болж гарч мэдэх халдварын эрсдэлийг чадахын чинээгээр багасгах хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян ажлын явцад цохон тэмдэглэхдээ, халдвараас сэргийлэх ажил одоо хамгийн зангилаа шатандаа байгаагийн зэрэгцээ олон газар нутагт үйлдвэрлэлээ сэргээж байна. Зорчигчдын урсгалд хяналт тавьж, билет тасалбарыг зүй зохистой борлуулж, жижиг суудлын машин, ачааны машин зэрэг машин унааны авто замын төлбөр хураамжийг хөнгөлөн хэлтрүүлэх бодлого хэрэгжүүлж, халдвараас сэргийлэх эм эмнэлгийн эд бараа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг саадгүй болгож, ложистикийн өөрийн өртгийг нь бууруулж, зам харилцааг урьдчилан удирдан жолоодож, зорчигчдын эмх цэгцтэй, тэнцвэртэй аяллыг батлах хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, халдвараас сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй, чанга нямбай, үр ашигтай байлгаж, халдвараас сэргийлэх, түүнийг тогтоон барих эд бараа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, зорчигчдын саадгүй аяллыг баталгаажуулж, эмх дэглэмтэйгээр үйлдвэрлэлээ сэргээхэд тус дөхөм үзүүлж, хангалт нийлүүлэлтийг улам сайн баталгаажуулж, эдийн засаг нийгмийн хэвийн дэг журмыг хамгаалах хэрэгтэй гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ