Хижиг тахлыг тогтоон барих болон сэргийлэлт хамгийн чухал үед оров

Уртнасан 2020-02-17 10:50:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Үндэсний эрүүл мэндийн хорооны намын хэсгийн гишүүн, дэд дарга, Хүбэй мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн Ван Хэшэн Үхань хотод хэлсэн үгэндээ, шинэ төрлийн коронавирусийн тахлыг тогтоон барих болон сэргийлэх хамгийн чухал үед оров. Дараачийн алхамд, эмчлүүлээгүй буй бүхий өвчтөнүүд бүгд эмчилгээнд хамрагдахыг баталгаажуулах болно гэжээ. Өөр эх сурвалжид танилцуулснаар, Хүбэй мужийг эс тооцвол бүх Хятадын бусад муж дахь оношлогдсон тохиолдол шинээр нэмэгдэх нь 10 хоног дараалан буурсан байна.

Мөн өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба Хүбэй мужийн Үхань хотод хэвлэлийн бага хурал хийлгэв. Үндэсний эрүүл мэндийн хорооны намын хэсгийн гишүүн, дэд дарга, Хүбэй мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн Ван Хэшэн хэлэхдээ:

“Өдгөө шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барих, сэргийлэх ажил хамгийн чухал үед орсон бөгөөд Хүбэй муж, Үхань хот тахалтай тэмцэх тэмцлийн гол төв хэвээр байна. Эмчлэн аврах ажил гуйвшгүй итгэл зоригтой байх, зовлон бэрхшээлийг хамтаар туулах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчлэх, сэргийлэх, оновчтой бодлого хэрэгжүүлэх ерөнхий шаардлагын дагуу, эмчлүүлэх хэмжээ, эдгэрэх хэмжээг дээшлүүлэн, халдварлалт, нас баралтын хэмжээг бууруулахыг хамгийн чухал үүргээ болгож, бүх хүчээ дайчлан Үхань хотыг авран хамгаалах, Хүбэй мужийг хамгаалах тэмцэлд ялалт олох хэрэгтэй гэжээ.”

Танилцуулснаар, 2-р сарын 14-ний 24 цагийг хүртэлх байдлаар, олон газрынхан эмчилгээний нийт 217 хэсгийг томилж, армиас томилсон эмчилгээний баг болон бүрэлдэхүүнийг эс тооцвол нийт 25633 эмчилгээний ажилтан Үхань болон бусад хотуудад очиж тусалж байна. Хүбэй муж, ялангуяа Үхань хотод, хэсэг спортын ордон, хурал үзэсгэлэнгийн төв, сургалт дамжааны төвүүдийг өөрчлөн түр эмнэлэг, тусгаарлан хүлээн авч эмчлэх газар болгож, өдгөө нэгэнт 9 түр эмнэлгийг ажиллуулж байгаа бөгөөд 6960 ортой, эдгээр эмнэлэгт буй өвчтөн 5600 гаруй байна. Дараачийн алхамд хэрэгжүүлэх тогтоон барих, сэргийлэх арга хэмжээний талаар Ван Хэшэн хэлэхдээ, эмчлүүлээгүй буй бүхий өвчтөнийг бүгдийг эмчилнэ гэжээ.

“Дараачийн алхамд хэрэгцээ шаардлагыг үндэслэн, эмнэлгүүдийн зарим эмчилгээний өрөөг гаргаж, зарим ордон заалыг ашиглан тогтсон эмнэлэг, түр эмнэлэг болгон өөрчилж, анагаахын шинжилгээгээр оношлогдсон өвчтөн, халдвар авсан байж болзошгүй өвчтөнүүдийг бүгдийг төвлөрүүлэн хүлээн авч эмчлэх, эмчлүүлээгүй буй бүхий өвчтөнүүд бүгд эмчлүүлэхийг баталгаажуулах болно” гэжээ.

Ван Хэшэн хэлэхдээ, тахлыг оношлон эмчлэх явцад хятад эм бэлдмэл өвөрмөц үүргийг гүйцэтгэв. Хүбэйгийн бүс нутаг дахь оношлогдсон өвчтөнүүдийн тал хувь илүүд нь хятад эм бэлдмэлийн эмчилгээ хэрэглэсэн бөгөөд зохих үр бүтэмжид хүрсэн нь илэрхий байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Өдгөө хятад анагаахын эмчилгээний үндэсний зэрэглэлийн гурван багийг томилсон бөгөөд бүх Хятадын хятад эм бэлдмэлийн системийг зохион байгуулж, хамтаар Хүбэй мужид эмчилгээний ажилтан томилж, өдгөө 2220 ажилтан ажиллаж байна. Хятад эм бэлдмэлийг хорооллууд тахлыг тогтоон барих, сэргийлэхэд идэвхтэй ашиглаж, хэрэгцээ шаардлагатай олон нийтэд хятад эм бэлдмэл тарааж өгөв. Бид хятад эм бэлдмэл, өрнөдийн анагаахын нөөцийг нэгтгэн ашиглахаар дамжин, хамтарсан хүчээр бэрхшээлийг даван туулж, давуу талыг нөхөн, эмчлэн эдгэрүүлэх хэмжээг чармайн дээшлүүлж, нас баралтын хэмжээг чадахын хирээр багасган, ард олны амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг сайтар хамгаалж байна” гэжээ.

Үндэсний Эрүүл мэндийн хорооны Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэх, төлөвлөн зохицуулах ажлын мэргэжилтний хэсгийн дарга Лян Ваньнянь танилцуулснаар, Хүйбэй мужийг эс тооцвол, бүх Хятадын бусад муж дахь оношлогдсон тохиолдол шинээр нэмэгдэх нь 2-р сарын 3-нд 800 гаруй байсан бол 2-р сарын 13-нд гэхэд 300-гаас бага хэмжээнд хүртэл буурч, 10 хоног дараалан багасав. Эдгээрийн дотор, Шааньси, Өвөр Монгол, Гирин, Төвд зэрэг 8 бүс нутаг дахь шинэ нэмэгдсэн оношлогдсон тохиолдол залгаагаар 3 хоног 5-аас бага болов. Хүбэй мужийн Үхань хотод, 1-р сарын 23-наас 2-р сарын 1-нийг хүртэл хоног тутамд шинээр нэмэгдсэн өвчний тохиолдол нэлээд их байсан, гэтэл 2-р сарын 1-нээс хойш хоног тутамд нэмэгдсэн шинэ тохиолдол буурах хандлагатай болов гэжээ.

Лян Ваньнянь хэлсэн үгэндээ, өдгөө Хүбэй муж болон Үхань хот дахь тахлыг тогтоон барих, сэргийлэх ажил хамгийн чухал үед байна. Одоогийн хэрэгжүүлж буй тогтоон барих, сэргийлэх арга хэмжээг баримталж, ажиглалт шинжилгээг улам нэмэгдүүлэн, хамгийн сайн нөөцийг өвчний байдал нь хүнд, туйлын хүнд байгаа өвчтөнийг авран эмчлэхэд ашиглаж, нас баралтын хэмжээг улам бууруулах хэрэгтэй гэжээ.

“Тахлын халдварлалтын хэмжээ өөр өөр бүс нутгуудад төрөл ангид хуваах, оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгай зориулагдсан арга хэмжээ хэрэгжүүлж, өөр өөр бүс нутагт өөр өөр арга хэлбэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Үхань хот зэрэг эдгээр тахлын халдварыг тогтоон барих, сэргийлэх чухал бүсэд, одоогийн хэрэгжүүлж буй төрөл бүрийн сэргийлэлтийн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамгийн гол нь хэрэгжилтийг сайтар чухалчлан, сүлжээний болгох ажлыг хот суурин, хороолол, гэр бүлд хүртэл буулгаж, ажлын байр нэгбүр, хүн нэгбүрд хүртэл хэрэгжүүлэн, тахлын халдварлалтын зам сувгийг таслан зогсоож, хүн олонд халдварлан түгэхийг бууруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, авран эмчлэх талаар, нэн чанарлаг нөөцийг өвчний байдал нь хүнд, туйлын хүнд байгаа өвчтөнийг авран эмчлэхэд ашиглаж, нас баралтын хэмжээг улам багасах хэрэгтэй гэсэн байна.”

Өвчний байдал нь хүнд өвчтөнийг авран эмчлэх талаар Үндэсний эрүүл мэндийн хорооны Эмчилгээний бодлогын хяналт удирдлагын товчооны дэд дарга хадагтай Жяо Я-хүй хэлэхдээ, тахлын халдварын тухай 24 цаг тутамд мэдээлэх тогтолцоо байгуулав. Тухайлбал, нэр нөлөө бүхий мэргэжилтний хэсгийнхэн өвчний байдал нь хүнд, туйлын хүнд өвчтөнүүдэд зориулан нэгдсэн үнэлгээ гаргах, тусгай зориулсан эмчилгээний арга төсөл тогтоох, түүнчлэн оношлон эмчлэхэд бэрхшээлтэй тохиолдлын талаар зөвшилцөх, эмчлэх механизм, нас барсан тохиолдлын талаар судлан зөвшилцөх механизм, тогтмол хугацаанд өвчтөнүүдийг эргэх механизм, эмчлэн сувилах ерөнхийлсөн механизм, түүнчлэн анагаахын олон салбарууд хамтран эмчлэх механизм зэргийг байгуулж, өвчтөнүүд эмчилгээнд хамрагдахыг баталгаажуулж байна гэжээ.

Тахлыг тогтоон барих, сэргийлэх шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд, тус хэвлэлийн бага хуралд мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид видеогоор зайнаас асуултаа асуусан юм.


Их уншсан

холбоотой мэдээ