Хятад улс яагаад халдварт өвчнийг таслан зогсоох итгэлтэй бэ?

2020-02-17 11:41:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-ны өдийн 24 цаг хүртэлх байдлаар, Хүбэй мужаас гадна, Хятадын эх газарт шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаар оношлогдсон хүний тоо 13 хоног дараалан буурсан байна. Үүний зэрэгцээ эмчилж эдгэрсэн хүчний тоо түргэн нэмэгдэж, халдвар авсан 10 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эдгээр тоо баримт нь Хятад улс сэргийлэлтийн зөв үр ашигтай арга хэмжээ авснаар халдварт өвчний байдлыг ерөнхийдөө тогтоон барьсныг харуулж байна.

2-р сарын 15-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом Германы Мюнхенд болсон Аюулгүй байдлын тухай хурал дээр үг хэлж, халдварт өвчний дэлгэрэлтийг таслан зогсоох талаар Хятад улс асар их хүчин чармайлт, гарз гаргасан юм, олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг олох ёстой гэжээ. Үнэнээс үнэнийг хайж, бодит хэргийг илрүүлэх байр сууриар хэвлэл мэдээллүүд хүч нэгтгэн цуурхал яриа болон хуурмаг мэдээг уламжлахыг хориглох хэрэгтэй гэж тэрээр уриалжээ.

Хэдий ийм боловч Хятад улсын арга хэмжээ дутмаг байна гэж зарим хүмүүс шүүмжлэн, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил унах болно гэж ярьцгааж байна. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И саяхан “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө, эдгээр эргэлзээд хариу өгч Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоох итгэлтэй бөгөөд хүчтэй гэжээ.

Хятад улсын удирдагчид сэргэг гярхай ажиглах хүч, гарамгай удирдах хүчтэй байгаа тул Хятад улс итгэлтэй байна. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс халдварт өвчнөөс сэргийлэх удирдах ажлын групп байгуулж, бүх улсын хүн ардыг дайчлан халдварт өвчинтэй тэмцэх хүчирхэг их хүчийг бий болгосон юм.

Хятад улс хэдэн арван жилд бий болж бүрэлдсэн тогтолцооны давуу талтай учир Хятад улс итгэлтэй байдаг юм. Халдварт өвчин үүссэний дараа Хятадын засгийн газар эн тэргүүнд бүх улсын хүчээ дайчлах тогтолцоог байгуулж, бүх улсын эх баялгийг хуримтлуулан, эрс шуурхай, бүх талын хамгийн чанга шийдвэртэй арга хэмжээ авч халдварт өвчинтэй тэмцсэн юм. Хятад улс богинохон хугацаанд мэргэжлийн эмнэлэг байгуулж, бүх улсын олон газраас хэдэн авсан мянган эмнэлгийн ажилтан томилон Үхань хотод туслуулсан байна. Олон иргэд “гэр орондоо тусгаарлагдан” халдварт өвчний тархалтаас сэргийлсэн юм. Иймэрхүү хүчин чармайлт нь халдварт өвчний тархалтыг үр ашигтай таслан зогсоож чадсан юм.

Олон улсын хамтын нийгэмлэг дэмжин тусалсаар байгаа учраас Хятад улс итгэлтэй байдаг. Хятад улсад халдварт өвчин үүссэний дараахан Хятад улс арга хэмжээ авч ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэгт өвчний байдлыг мэдээлж, мэдээллийг хуваалцан, халдварт өвчин бусад оронд халдварлахаас хориглож эхэлсэн юм. 160 гаруй улс орон, олон улсын байгууллагын хариуцлагатай хүмүүс цахилгаан буюу захиа ирүүлж, Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Хэдэн арван улс орны засгийн газар ард түмэн ч Хятад улсад дэмжлэг үзүүлсэн юм.

Гадаад харилцааны сайд Ван И-гийн хэлсэнчлэн, халдварт өвчинтэй тэмцэх энэ удаагийн шалгалтыг даваад Хятадын ард түмэн нэн эв санаа нэгтэй байж, Хятадын эдийн засаг нэн тогтвортой хөгжих болно, бүх Хятадын ард түмэн чинээлэг нийгмийг биелүүлж, орчин үеийн болох үйл явц нэн баттай болно. Халдварт өвчинтэй тэмцэх тэмцлийн үеэр Хятад улс дэлхийн олон орон хоорондын найрамдал итгэлцэл эрчимжиж гүнзгийрэх болно. Бид глобал тосгонд байж, улс орон бүрийн хувь заяа нягт холбоотой байдгийг олон орон ухамсарласан байна.

Их уншсан

холбоотой мэдээ