Хятадыг ганцаардуулах гэсэн оролдлого инээдэм төдий болж байна

2020-02-17 20:30:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 16-ны өдөр Хятад улсад 2 явдал тохиов. Нэг нь ДЭМБ-гаас томилсон эмчилгээний хамтарсан баг Бээжинд хүрэлцэн ирэв. Хоёр дахь нь 41 чингэлэг бараа бүтээгдэхүүн ачсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Хэ Нань мужийн Жэньжөү өртөөнөөс Төв Азийг зорин хөдөлж, хэвийн аялалаа сэргээлээ. Ингэж байгаа нь улс орныхоо иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхлыг хамгаалж буй хэрэг юм. Ингэснээр Хятадыг ганцаардуулах гэсэн зарим хүмүүсийн оролдлого олны элэг болж байна.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 2-р сарын 16-ны байдлаар, Хятадын эх газарт Хубэй мужаас бусад бүсэд шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол 115 болж, 13 өдөр дараалан буурсан үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар хилийн чанадад халдвараар оношлогдсон өвчтөний тоо нийт халдвар авсан хүний 1 хувьд ч хүрэхгүй байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедросын хэлсэнчлэн, Хятад улс халдварыг эх үүсвэрт нь тогтоон дарж, асар их хүчин зүтгэл гаргаж, дэлхий дахинд тархахаас сэргийлж байна. Харин барууны зарим хэвлэл, зарим улс төрч худлаа мэдээлэл тарааж, Хятад улсыг ганцаардуулахыг оролдож байна. Даяаршлын эрин үед хэн хэнийгээ ганцуурдуулах гэснээс өөр инээдтэй зүйл байхгүй юм.

Халдвар нь улс орныг ялгахгүй, "Хятадыг ганцаардуулах онол" нь дэлхий нийтийн нийтлэг олголттой нийцэхгүй. Хамтдаа нягтран ажиллаж, өс хонзонгоо умартаж чадвал хүн төрөлхтөн ялах тэр өдөр удахгүй ирэх болно.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ