Хижиг тахалтай тэмцэх ажлын удирдах хэсэг хуралдав

Уртнасан 2020-02-18 10:44:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгааны тахалтай тэмцэх ажлын Төв хорооны удирдах хэсэг 17-нд хуралдаж, ерөнхий сайд Ли Кэчян хурлыг даргалав. Хурлаас, бүх Хятадын хэмжээнд хижиг тахлын байдалд эерэг чиг хандлага гарч байна. Өдгөө тахлын халдварлалтын гол төв мөн Үхань, Хүбэй мужид байсаар бөгөөд хижиг тахлын байдал мөн л будлиантай байгаа тул олон газрын хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажил өчүүхэн ч суларч болохгүй. Хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг ерөнхийд нь нэгтгэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Хурлаас, Үхань хот, Хүбэй муж хяналт шинжилгээгээ улам нэмэгдүүлж, эмнэлгийн орны хангалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Авран эмчлэх хэрэгцээ шаардлагын дагуу улсаас дахин эмчилгээний баг нэмэн томилж туслах бөгөөд мэргэжилтнүүдийг төвлөрүүлэн, биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнийг авран эмчлэхийг эрчимжүүлж, клиникийн үр дүнтэй эмчилгээний арга төсөл, эм бэлдмэлийн ашиглалтыг өргөтгөн, өвчний байдал нь хөнгөн өвчтөний өвчний байдал нь хүндрэхийг багасгах хэрэгтэй. Эмчилгээний ажилтнуудын сэргийлэлт, амьдралыг нь баталгаажуулах ажлыг сайтар хийж, Үхань болон Хүбэй мужийн хижиг тахлын сэргийлэлтийн болон өвчний байдал нь хүнд өвчтөнийг авран эмчлэх тоног төхөөрөмжийг улам сайтар баталгаажуулах хэрэгтэй гэсэн байна.

Хурлаас мөн, олон газрынхан зам харилцаа, тээвэрлэлт дэх хижиг тахлаас сэргийлэх арга хэмжээг улам чанга хэрэгжүүлж, хот орж ажил хөдөлмөр эрхлэгсэд ажилдаа буцах төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хижиг тахлын өөрчлөлтийг судлан, их дээд сургуулиуд хичээл эхлэх хуваариа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохицуулж, компаниуд хижиг тахлаас сэргийлэхээ эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээх хэрэгтэй гэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ