Ханиад болон амьсгалын замын халдварын хяналтын системд оруулав

2020-02-18 10:44:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Өмнөд Солонгосын өвчин эмгэгээс сэргийлэн хянах яам 17-нд, 18-ны өдрөөс эхэлж, шинэ төрлийн коронавирусийг ханиад болон амьсгалын замын халдварын вирусийн хяналтын системд оруулж, үүний улмаар хяналтын хүрээ хэмжээ болон эрч хүчийг нэмэгдүүлж, шинэ төрлийн коронавирусийн халдвар гэр хороололд халдварлахыг таслан зогсоох болно гэж зарлажээ.

Өмнөд Солонгосын өвчин эмгэгээс сэргийлэн хянах яамны хижиг тахлаас сэргийлэх бодлогын газрын дарга Чжэн Иньцзин мөн өдөр хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Шинэ төрлийн коронавирусийг энэ системд оруулсны дараа, засгийн газар вирусийг хянан сэргийлэх, шинжилгээнд оролцох эм эмнэлгийн байгууллагын тоо хэмжээ болон цар хүрээг өргөтгөж, шинэ төрлийн коронавирусийн халдварыг хянан шалгах, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болно. 18-ны өдрөөс эхэлж, шинэ төрлийн коронавирусийн халдварыг Өмнөд Солонгос “Хүндээр өвчилөх амьсгалын замын системийн халдварын вирусийн хяналтын системд оруулж байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ