Ливан улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна

2020-02-18 10:49:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Ливан улсад айлчилж байгаа Ираны ГХ-ын сайд Али Лариджани 17-нд хэлсэн үгэндээ: Иран Ливан улсын шинэ засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна, олон салбарт Ливан улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр мөн өдөр Иранаас Ливан улсад суугаа Элчин сайдын яаманд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Би Ливаны албаны хүмүүстэй Ливаны аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт тус дэмжлэг үзүүлэх нөөц боломжийг авч хэлэлцсэн бөгөөд Ливаны тал цахилгаан эрчим хүч, эм эмнэлэг, гэгээрэл боловсрол зэрэг салбарт Ираны туршлагаас сурч болох юм гэжээ.

Али Лариджани Сирид хийсэн айлчлалаа өндөрлүүлээд 16-ны орой Ливанд хүрч, хоёр хоногийн айлчлалаа эхлүүлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ