Афганистаны дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ

2020-02-18 10:54:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Пакистанд айлчилж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 17-ны өдөр Исламабадад хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг нэн олон арга хэмжээ авч байгаад Афганистаны дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Пакистан болон НҮБ-ын Дүрвэгсдийн газрын хамтран зохион байгуулсан Афганистаны дүрвэгсдийн асуудлаарх олон улсын бага хурал мөн өдөр Исламабадад эхэлсэн байна. Хурлын үеэр, Гутерриш Афганистаны дүрвэгсдийн мэдээ мэдээллийг бүртгэх, боловсролын курс дамжаа, эм эмнэлэг, эрүүл мэндийн талаар Пакистаны авч байгаа арга хэмжээг сайшаасан байна.

Тэрээр хэлэхдээ: Афганистаны дүрвэгсдийн асуудлаар Пакистан асар их хүчин чармайлт гаргасан боловч олон улсын хамтын нийгэмлэгийн энэ асуудал дээр Пакистаныг дэмжих талаар хүрэлцэхгүй байна. “Олон өрсөлдөөн сорилтын өмнө Олон улсын хамтын нийгэмлэг заавал нэн олон арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ