Хятадын эх газар эмчилгээний 32 мянган хүнийг илгээв

2020-02-18 11:15:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд болсон хэвлэлийн бага хуралд Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны албан хариуцлагатан хэлэхдээ, өнөөдрийн байдлаар Хятадын эх газраас амьсгалын зам, халдвар, хүнд өвчтөнийг авран туслах мэргэжлийн 32 мянган эмчилгээний эмч нарыг Хүбэй мужийн Үханьд илгээгээд байгаа бөгөөд сувилагчдын эгнээг тасралтгүй өргөжүүлж байна.

Танилцуулсныг үзвэл, Үханьд хүнд өвчтөн олон буй байдалд чиглүүлж, хүнд өвчтөнийг авран туслах мэргэжлийн 11 мянган хүн буюу бүх Хятадын тус мэргэжлийн 10 хувийн хүнийг илгээгээд байна. Өдгөө халдварыг эмчлэх 6 дахь удаагийн төслийг бүрдүүлж, бүх Хятадын авран эмчлэх ажлыг удирдаж буй бөгөөд авран эмчлэх түвшин тасралтгүй дээшилж байна.

Үүнээс гадна, дэлхийн 22 орны авран туслах онцгой баг, P3 хөдөлгөөнт 3 лаборатори, мэргэжлийн шинжилгээний хүмүүс Хүбэй муж, Үхань хотод туслан ажиллаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ