17-ны өдрийн шинэ төрлийн коронавирусийн халдварын байдал

2020-02-18 11:16:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 2-р сарын 17-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусийн халдвар авсан хүн 1886-р нэмэгдэж, хүнд өвчтөн 1097-р нэмэгдэн, 98 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 1432 тохиолдлыг шинээр тодруулав.

Мөн өдөр 1701 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 27908 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. 2-р сарын 17-ний 24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 58016-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 12552-д хүрч, нас барсан хүний тоо 1868-д хүрчээ.

Мөн нийт халдвар авсан хүний тоо 72436-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 6242 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 560901 хүний дотроос 141552 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 1807 өвчтөн нэмэгдэж, 1223 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 93 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар, 50338 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 10970 байна. Нийт 7862 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 1789 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 92 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 60, Макаод 10, Хятадын Тайваньд 22 хүн тус тус оношлогджээ. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ