ОУОХ: Бид Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хороотой хамтдаа байна

2020-02-18 15:43:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-ны өдөр Бээжингийн Өвлийн Олимпийн Зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хорооны өндөр албан тушаалтнууд видео хурал хийж, Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хуваалцан, олон улсын тасалбар, хүлээн авах төсөл зэрэг талаар санал бодлоо гүнзгий солилцов.

Өдгөө Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооны ажилтнууд ажлаа эхлүүлсэн байна. Бээжин хотын даргын орлогч, Бээжингийн Өвлийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх даргын орлогч Жан Жяньдүн хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш ОУОХ-ын дарга Томас Бах Хятадын Олимпийн хороонд захидал илгээж, тахлын байдал Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэлд нөлөөлөхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Олон улсын олимпийн хорооны орлогч дарга ноён Жюн Антонио Самаранч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар БНХАУ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлэн, Хятад улс энэхүү тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Ойрын хугацаанд бид уулзаагүй боловч утсаар ярих зэрэг арга замаар нягт холбоотой байсаар бөгөөд чухал асуудлуудыг цаг алдалгүй мэдэгдэж байгаа гэжээ.

ОУОХ-ны орлогч дарга Жюн Антонио Самаранч хэлэхдээ, Хятад улсад халдварт өвчин дэлгэрч байгаа хүндрэлтэй энэ үед ОУОХ Бээжингийн Өвлийн Олимпийн зохион байгуулах хороотой хамтдаа байна. Өвчин тахлыг даван туулах талаар Хятад улсын гаргаж байгаа хүчин чармайлт бидэнд гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Хятад улс өндөр үр ашигтай ажиллаж, шийдвэр зоригтой байдагт нь бид бахархаж байгаа бөгөөд өвчин тахлыг удахгүй даван туулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ