Арга хэмжээ авч гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээхэд нь тусалж байна

2020-02-18 15:53:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусийн халдварыг үр ашигтай тогтоон барьж, Хятадын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Гаалийн ерөнхий газар 16-нд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ түргэн сэргээж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд 10 арга хэмжээг боловсруулж гаргажээ. Дунд, урт хугацааны байдлаас харахад, Хятадын гадаад худалдааны дотоод өсөлтийн эрч хүч хүчтэй хэвээр байх болно гэж шинжээчид үзэж байна.

16-ны өдөр Гаалийн ерөнхий газраас гаргасан 10 арга хэмжээ нь: Импортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эд материалд тавих хяналт шалгалт, хялбарчлах ажлыг түргэтгэх. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний импортыг өргөжүүлэхийг дэмжих. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний бусад орнуудаас оруулах зөвшөөрөл, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоог цаашид нэмэгдүүлэх. Гадаад худалдааны экспорт, импортын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх эрч хүчийг нэмэгдүүлэх.Үүний зэрэгцээ, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, мэдүүлгийн процедурыг хялбарчлах. Тусгай эмнэлгийн хэрэгслийн импортын хорио цээрийн баталгааг хялбарчлах. Боловсруулах худалдааны цаг хугацааг хойшлуулах процедурыг хялбарчлах. Хяналт шалгалтын процедурыг хялбарчилж, үйлдвэрээс гарах шалгалтыг багасгах. Засаг захиргааны шийтгэл оноох зэрэг ажлыг түргэн шуурхай хийх талаар гаалийн ерөнхий газар, ажлаа цаашид сэргээхэд нь туслах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд "Түргэн суваг" нээж, аж ахуйн нэгжүүдэд таатай бизнесийн орчинг бүрдүүлэх зэрэг хамрагдаж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, зах зээлийн судалгааны газрын орлогч дарга Бай Мин хэлэхдээ,"Гаалийн ерөнхий газрын гол үүрэг бол аж ахуйн нэгжүүдийн дотоод гадаадад нэвтрэх ажлыг туслан гүйцэтгэх зорилготой юм. Процедурыг хялбарчлахаар дамжин, аж ахуйн нэгжүүдэд олон төрлийн дөхөм үзүүлнэ. Эдгээр арга хэмжээ нь аж ахуйн нэгжүүдэд авч хэлбэл, одоогийн нөхцөл байдалд экспорт, импортын үйл ажиллагаа явуулахад нь туслах болно. Одоо гаалийн ерөнхий газар аж ахуйн нэгжүүдэд, олон төрлийн хяналт шалгалтын процедурыг багтаасан үйлчилгээ үзүүлэхээ ажлаа цаашид хялбарчилж байна. Энэ нь үр ашгийг дээшлүүлэх төдийгүй аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулж, худалдааны өртгийг бууруулахад тустай юм" гэжээ.

Гаалийн ерөнхий газар олон улсын зохицуулалтын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, гадаадын хязгаарлах шинжтэй худалдаанд авах хариу арга хэмжээг эрчимжүүлэх ёстой. Олонх экспорт, импортын аж ахуйн нэгжүүдэд зорилтот үйлчилгээ үзүүлэхийн тулд, гадаад худалдааны статистикийн хяналт, сэрэмжлүүлгийг эрчимжүүлэхээр дамжин, коронавирусийн халдварын улмаас бусад улс орон, бүс нутгийн Хятадын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд тавьж буй хязгаарлалтын арга хэмжээнд анхаарал тавин, цуглуулга хийж, халдварын улмаас гадаад худалдааны хөгжилд учруулах нөлөөг бууруулах талаар судалгаа, шинжилгээгээ эрчимжүүлэн, урьдчилсан сэргийлэх мэдээлэл гаргах ёстой юм.

Үүний зэрэгцээ худалдааны нийгэмлэгүүд ч дорвитой үйл ажиллагаа авч, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Халдварын нөлөөний улмаас гадаад худалдааны зарим аж ахуйн нэгж хилийн чанад дахь үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ товлосон цагтаа хүлээлгэн өгч чадахгүй, гэрээний хэрэгжилтийг биелүүлэх боломжгүй зэрэг асуудалд тулгарч байна. Ийм байдалд, Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг шинэ төрлийн коронавирусийн зайлсхийхийн аргагүй нөхцөлд байдалд тулгарсан гэрч нотолгоо гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 2 сарын 14-ний байдлаар, Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг 1600 гаруй аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээ олгосон нь хэдэн арван мянгаас хэдэн триллион юанийн хэмжээтэй гэрээг хамруулж, халдварын улмаас учруулсан аж ахуйн нэгжийн хохирлыг бууруулахад тусалсан гэж Бай Мин онцоллоо. Тэрээр хэлэхдээ,"Гааль, санхүү, татварын алба, орон нутгийн захиргаа, худалдааны салбарууд хүчээ нэгтгэн, аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад тусалж байна. Гадаад худалдааны хөгжил нь гадаад худалдааг хөгжүүлэх үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэх явдал юм. Харин өнөөгийн үйлдвэрлэлийн үндэс сууриас харахад, үүний угтвар нөхцөл нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг бэхжүүлэхэд байгаа. Улс даяараа хүчээ нэгтгэн, халдварын эсрэг тэмцэж, гадаад худалдааг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой юм"гэжээ.

Үүнээс гадна, олон улсын нэр хүндэт байгууллагууд ч Хятад улсын халдварын эсрэг тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэлхийн Банк: Хятад улс халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авч, эдийн засгийн тогтвортой уян хатан бодлогын орон зайгаа хэвээр байлгана гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэжээ. ОУВС-гийн ерөнхий захирал Георгиева хэлэхдээ, Хятад улсын халдварын эсрэг авч буй арга хэмжээг дэмжиж байна, Хятад улсын эдийн засаг "Хүчирхэг уян хатан чанар"-аа хэвээр байлгана гэдэгт ОУВС итгэл төгөс байна гэжээ. Хятадын гадаад худалдаа халдварын нөлөөний улмаас богино хугацаанд тодорхой хэмжээгээр буурч мэдэх боловч ерөнхий чиг хандлагад нөлөө үзүүлэхгүй. Дунд болон урт хугацааны байдлаас харахад, Хятад улсын гадаад худалдааны хөгжлийн дотоод өсөлтийн эрч хүч хүчтэй хэвээр байх болно хэмээн шинжээчид үзэж байна.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ