​Хятад улс хүнсний үнийг тогтвортой байлгана

2020-02-18 15:57:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-ны өдөр Үндэсний үр тариа, эд материалын нөөцийн газраас сэтгүүлчийн мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох ажлын хугацаанд уг байгууллага үр тариа болон тосны зах зээлийн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, халдварт өвчин дэгдсэний дараа Үндэсний үр тариа, эд материалын нөөцийн газраас Хүбэй болон түүний эргэн тойрны Аньхүй, Жянши, Хэнань, Хүнань 4 муж хооронд үр тариа, тосны хангамжийг баталгаажуулах хамтын механизм ажиллуулж, 98 гол гол аж ахуйн нэгжтэй холбоо тогтоон, өдөр бүр энэ таван мужийн чухал аж ахуйн нэгжийн хангамжийн чадварыг нэгдэлтэй удирдаж, ялангуяа Хүбэй муж, Үхань хотын нийлүүлэлтийг баталгаажуулж байна.

2-р сарын 16-ны байдлаар, нийлүүлэлтийг баталгаажуулах тусламжийн механизмд хамрагдсан төрийн өмчит 37 аж ахуйн нэгжийн 36 нь үйлдвэрлэлээ сэргээсэн бөгөөд онц байдлын үед үр тариаг боловсруулах улсын хэмжээний 5388 үйлдвэрээс 63.4 хувь буюу 3415 нь үйлдвэрлэлээ сэргээсэн байна.Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ