Коронавирусийн халдвар авсан Пакистаны иргэн эмнэлгээс гарав

2020-02-18 15:58:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Улс орны харилцаа иргэд хоорондын харилцаатай холбоотой бол иргэнд хоорондын харилцаа нь сэтгэл зүрхтэй холбоотой юм. Хятад, Пакистаны найрамдал нь урт удаан жил үргэлжилж, Хятад, Пакистаны ард иргэдийн сэтгэлд гүн шингэсэн байдаг. 2-р сарын 12-нд, шинэ коронавирусийн халдвар авсан Пакистаны иргэн Гуандүн мужийн Гуанжөү хотын ардын 8-р эмнэлгээс гарав. Тэрээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хятад улс бол миний хоёр дахь нутаг, эмч нарын зүсийг сайн харж чадаагүй ч тэднийг насан туршдид талархаж явах ёстой хүмүүс гэж сэтгэлдээ бодсон гэжээ. Түүний ярианаас бид Хятад, Пакистаны гүн зузаан найрамдлыг ойлгож болох юм.

Тэрээр Пакистанаас Хятадад суралцаж буй гадаад оюутан. Хятадад жил хагасын нүүр үзэж яваа тэрээр 1-р сарын дунджаар найз Жянфэнтайгаа Үхань хотоос Гуажөүд очиж аялсан юм. Харин 26-ны өдөр Гуанжөү хотын ардын 8-р эмнэлэгт шинэ коронавирусийн халдвараар оношлогдсон бол түүний найз нь 28-ны өдөр мөн дээрх онош авчээ. Эх сурвалжаас үзвэл, эмнэлэгт орсны дараа соёл болон амьдралын зуршил өөр учраас тэрээр найзтайгаа дасан зохицож чадахгүй байлаа. Сэтгэл тайван эмчлүүлэх, эртхэн эдгэрэх нхөцөл боломж хангахын тулд эмнэлгийн хоолны газар тэд нарт тусгай өндөгтэй сэндвич хийж идүүлсэн байна.

"Тэд биднийг маш сайн асарч харгалзсан, тэгээд их элгэмсэг найрсаг хүмүүс байсан, хэл ярианы хувьд ч бидэнд саад бэрхшээл байгаагүй, Хятадын засгийн газар бүх өвчтөнүүдийн эмчилгээний төлбөрийг даасан."

Эмнэлгээс гарахдаа Пакистаны залуу эмнэлгийн эмч сувилагч нараас цэцгийн баглаа, амны хаалт, ариутгалын хэрэгсэл зэргийг тосож, тэдний ерөөлийг хулээж билээ. Тэрээр: Гуанжөүд маш сайн эмчилгээнд хамрагдлаа, Хагас сарын хугацаанд эмч нарын зүсийг сайн харж чадаагүйдээ харамсаж байна, сэтгэлдээ тэд нарыг насан туршдын сайн найз хэмээнэ бодож явна гэжээ.

"Эмч сувилагчийн шаргуу хөдөлмөрт талархаж байна, тэд олон цагаар нойр хоолгүй ажиллаж байна. Шаардлагатай үед тэд биднийг байнга сахисаар байсан, асар их зүйлийг хийсэн эмч нартаа эрүүл мэнд хүсэе."

Тэрээр: Хятад улс миний хувьд хоёр дахь нутаг. Өвчин зовлонгоос салсан хүний хувьд Хятад улс халдварыг даван туулна гэдэгт бүрэн итгэж байна гэжээ.

"Бид эв санаа нэгтэй байсан цагт ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Бид хамтдаа тэмцэж чадвал вирусийг ялж чадна. Бүгд сайхан эдгэрэх болтугай. Хятад улс хүчтэй бай, Үхань хот хүчтэй бай, Гуанжөү хүчтэй. Бид чин сэтгэлээсээ бүгд сайн сайхан байхыг хүсэж байна."

2-р сарын 14-нд, түүний найз Жянфэн ч Гуанжөү хотын ардын 8-р эмнэлгээс гарчээ. Жянфэн сэтгүүлчдэд хэлэхдээ, би Хятадад ирж суралцаад 3 жил болж байна, одоо Үхань хотын нэгэн их сургуульд докторантуурт суралцаж байна. Үхань хотод үнэн сэтгэлээсээ хайратй гэжээ.

Жянфэн гэдэг нэрийг түүнд Хятад найзууд нь өгчээ. Тэрээр: Хавар цаг ирж цэцэг дэлгэрэхээр Жянфэн Үхнаь хотдоо очиж, нуурын хөвөөгөөр алхамаар байна, Хятадын бусад үзэсгэлэнт нутгуудаар аялж, олон найзуудтай танилцахыг хүсэж байна гэжээ.

Шинэ төрлийн коронавирус гарснаас хойш Хятад улсын авч буй арга хэмжээг Пакистан сайшаан дэмжиж, өөрийн гэсэн хэлбэрээр Хятадад дэмжлэг үзүүлсэн юм. Пакистанаас Гуанжөү хотод суугаа ерөнхий консул Диар Хан хэлэхдээ, "Пакистан улс ямар бэрхшээлд тулгарсан ч Хятад улс халуун гараа сонгосоор ирсэн. Энэ үед Бид Хятад улсад туслах ёстой гэж бодож байна. Пакистан улс нь хамгийн түрүүнд Хятадад туслах уриалгад нэгдсэн орнуудын нэг юм. Хятад улсын бэрхшээлийг даван туулахад туслахад бид бэлэн байна. Түүнчлэн хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий зэрэг шаардлага бүхйи эд материалын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ