Хятадын дээд шүүх онлайнаар гомдол мэдүүлэх ажлыг бэхжүүлж байна

2020-02-18 16:20:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан дээд шүүх “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлж, хянах хугацаанд онлайнаар гомдол мэдүүлэх ажлыг эрчимжүүлж, дүрэмлүүлэх тухай” ажлын мэдэгдэл нийтэлсэн байна. Мэдэгдэлд, онлайнаар гомдол мэдүүлэх холбогдох дүрэм тогтоолыг тодорхой тайлбарлаж, бүх шатны шүүхийн онлайнаар хэрэг нээх, зохицуулах, гэрч баримт солилцох, таслан шүүх үйл ажиллагааг удирдаж, дүрэмлүүлж, халдварт өвчнөө сэргийлж, хянах хугацаанд иргэдийн эрх зүйн шаардлагыг үр дүнтэй хангах хэрэгтэй гэжээ.

Мэдэгдэлд, шат бүрийн шүүхүүд гомдол мэдүүлэгч талуудын хуулийн дагуу онлайнаар гомдол мэдүүлэх үйл ажиллагааг идэвхтэй удирдаж, онлайнаар гомдол мэдүүлэх явц, дүрэм журмыг боловсронгуй болгож, нарийвчилсан, ойлгомжтой, ашиглахад хялбар онлайн гомдол мэдүүлэх ажиллагааны гарын авлага боловсруулахыг шаардсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ