Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг хэвийн ажиллаж байна

2020-02-18 17:55:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-ны үдээс өмнө Хятад-Европын бараа тээврийн X8059-р галт тэрэг Хятад улсын Шэньян хотын төмөр замын Зүүн вокзалаас ачаа бараагаа ачиж эхлэв. Механик эд анги, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дүүртэл ачсан энэ галт тэрэг ойролцоогоор 18 хоногийн дараа Москвад хүрнэ. Энэ долоо хоногт “Шэньян Манжуур Европ” хоорондын Хятад-Европын бараа тээврийн долоон галт тэрэг Хятадын хилээр гарч аялах төлөвтэй байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгаа өвчин дэгдэсэний улмаас 2-р сарын 3-9-ний хооронд Ляонин мужаас Европт руу гарах бараа тээврийн галт тэргийг түр зогсоож, хилээр орж ирэх галт тэрэгнүүдийг харин зогсоогоогүй юм.

"Шэньян Манжуур Европ" Хятад-Европ хоорондын бараа тээврийн галт тэрэгний шугамыг 2015 оны 10-р сарын 30-ны өдөр албан ёсоор ажиллуулсан бөгөөд Шэньянаас хөдөлж, Манжуурын боомтоор гараад, Орос, Беларусь, Польш болон бусад орнуудаар дамжин, 16-18 хоногт нийт 11 мянган км аялж Герман улсын Гамбург хотод хүрдэг юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ