C919 зорчигч тээврийн онгоцны хөдөлгүүрийг хангахыг хориглохоор санаархаж байна

2020-02-18 17:56:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 18-ний өдөр болсон онлайн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ-ын тал Хятадын аж ахуйн нэгж, Хятад, Америкийн худалдааны хэвийн хамтын ажиллагаанд шударга, төв голчоор хандаж, идэвхтэй ахиц гаргахыг Хятадын тал шаардаж байна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын засгийн газар төсөл боловсруулан General Electric компанийн Хятадын C919 зорчигч тээврийн онгоцонд хөдөлгүүр хангахыг хориглохыг бодолцож байна гэв. Шалтгаан нь Хятадын тал хөдөлгүүрийг дууриан үйлдэж, Америкийн худалдааны ашиг сонирхлыг хохируулахаас санаа болж байна гэжээ.

Гэн Шуан, хэрэв үнэн мэдээлэл бол АНУ-ын тал нь улс төрийн аргаар Хятад, Америкийн худалдааны хамтын ажиллагааг бусниулж байгаа хэрэг бөгөөд Хятадад ямар ч шалтгаангүй дарамт үзүүлж байгаагийн илрэл гэлээ. Хэсэг хугацааны турш, АНУ-ын авсан холбогдох үйлдэл нь Хятад улсын аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхохыг хохируулснаар зогсохгүй, цаашид АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн өөрийн ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд энэ нь хоёр орон, тэрчлэн дэлхийн шинжлэх ухаан, технологийн ердийн солилцоо, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ноцтой саад учруулах болно гэжээ.






Их уншсан

холбоотой мэдээ