Ши Жиньпин, Борис Жонсон нар утсаар ярив

2020-02-18 21:35:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны урилгаар түүнтэй утсаар ярив. Хятадын тал шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны эсрэг тэмцэлд Хатан хаан Элизабет II болон Борис Жонсон сэтгэл нэгтэй буй явдалд Ши Жиньпин талархлаа илэрхийлэв. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, бид хижиг тахлын эсрэг тэмцэхэд Их Британийн тал эд материалаар тусалсан юм. Энэ нь, Хятад, Их Британи хоёр орон, хоёр орны ард түмний найрамдалт сэтгэлгээг харууллаа гэв.

Ши Жиньпин: хижиг тахал гарснаас хойш Хятадын тал ямагт ард олны амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, тогтолцооны давуу талыг гүйцэд хэрэгжүүлэн, бүх улсын хүчнийг дайчлан, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх бүх талын, хатуу чанга, туйлбартай арга хэмжээ авав. Шаргуу хичээл зүтгэл гаргасны үндсэнд хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх чиг хандлагад эерэг өөрчлөлт гарч, тогтоон барих, сэргийлэлтийн арга хэмжээ илэрхий үр бүтэмжид хүрч байна. Өдгөө, тахлыг тогтоон барих, сэргийлэх ажил чухал үе шатанд байна. Бид хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг гуйвшгүй сайтар хийхийн зэрэгцээ хижиг тахлаас бий болгосон нөлөөг багасгахын тулд хичээн чармайх болно. Хятадын эдийн засаг уян хатан бөгөөд эрчтэй, дотоод эрэлт хэрэгцээний өргөн их орон зайтай, үйлдвэрлэлийн суурь зузаан тул бид энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлэх, ялангуяа бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, ядуурлыг бууруулах чухал үүргээ биелүүлэх итгэл, чадвартай байна гэж онцлов.

Борис Жонсон Их Британийн засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэн шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын зовлонд тулгарсан явдалд сэтгэлээ нэгтгэж буйгаа илэрхийлж, Хятад улс бүх талын хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлэн хижиг тахлыг тогтоон барьж сэргийлсний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгтэй цаг алдалгүй мэдээлэл хуваалцаж, хижиг тахлын байдал дэлхийд өргөжин түгэхийг тогтоон барихын тулд хичээн чармайсныг өндрөөр үнэлж байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлагаар, Хятадын ард түмэн хижиг тахлын эсрэг тэмцэлд лавтай ялалт байгуулж, хижиг тахлаас Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжилд үүсгэх нөлөөг хамгийн дотоод хэмжээнд хүртэл бууруулж чадна гэдэгт итгэж байна. Хятадын компаниуд Их Британид очиж хөрөнгө оруулалт хийхийг Их Британийн тал сайшааж байгаа бөгөөд Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулахын хүрээнд Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ