Төвийн компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 80 хувиас давав

Уртнасан 2020-02-19 11:36:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын дэд дарга Рэнь Хүнбинь хэлэхдээ, 2-р сарын 17-ныг хүртэлх байдлаар төвийн компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 80 хувиас давав. Хижиг тахал нь төвийн компаниудын энэ оны эхэнд тогтоосон үйлдвэрлэлийн менежментийн зорилт болон өөрчлөлт шинэчлэлтийн үүргийг өөрчилж чадашгүй гэсэн байна.

Танилцуулснаар, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал гарснаас хойш төвийн компаниуд гол хүчин, үндэсний зэрэглэлийн үйлдвэрлэлийн баг болсны хувьд үүргээ гүйцэд хэрэгжүүлэн, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг бүх хүчээр туслан баталгаажуулав. Нефть хими, цахилгаан эрчим хүч, цахим холбоо, үр тариа болон хүнсний тос, агаарын тээвэр зэрэг чухал үйлдвэрлэл, чухал салбарын төвийн компаниуд суурь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үйлчилгээг бүх талаар баталгаажуулсан юм. Эдгээрийн дотор үр тарианы Жунлян корпорацын хоног тутамд Үхань руу илгээсэн тутарга 200 тонноос давж, Жунлян корпорацын Хүбэй дэх салбар компанийн одоогийн агуулахын нөөц Хүбэй мужийн 60 сая иргэдийн хагас жилээс дээш хэмжээний эрэлт хэрэгцээг хангаж чадах юм.

Үүнээс гадна төвийн компаниуд Үханий Хүө Шэньшань эмнэлэг, Лэй Шэньшань эмнэлэг зэрэг хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх бүх Хятадын 100 гаруй тусгай эмнэлгийн дизайн, барилга байгуулалт болон өргөтгөлийн үүргийг гүйцэтгэв. Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын дэд дарга Рэнь Хүнбинь хэлэхдээ, төвийн компаниуд бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээ түргэтгэж, эмчилгээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бүх талаар ахиулж байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Өдгөө, Шиньшин Жихуа олон улсын корпорацын хоног тутамд үйлдвэрлэж буй эмчилгээний зориулалттай хамгаалалтын хувцас 45 мянган ширхэгт хүрч, Хятадын машин механикийн үйлдвэрлэлийн корпорац, Синопек корпорац, Хятадын умардын аж үйлдвэрлэлийн корпорацын хоног тутамд үйлдвэрлэж буй эмчилгээний зориулалттай амны хаалт нийт 1.3 сая ширхэгт хүрэв. Төвийн компаниуд амны хаалт оёгч машин, хэв суулгагч машин зэрэг тулам шаардагдаж буй тоног төхөөрөмжийг яаралтай судлан бүтээж байгаа бөгөөд удахгүй олон тоогоор үйлдвэрлэхийг биелүүлэх болно” гэжээ.

Рэнь Хүнбинь хэлэхдээ, хижиг тахлаас төвийн компаниудын үйлдвэрлэлийн менежментэд нөлөө үзүүлсэн, ялангуяа иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын зэрэг салбарт үзүүлсэн нөлөө нэлээд их гэжээ. Гэтэл тэрбээр, хижиг тахлын нөлөө үе шатны чанартай бөгөөд түр хугацааны юм. Хижиг тахлын байдал аажмаар суларч, эцсийн шатанд арилахыг дагалдан эдгээр аж үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад сэргэх эргэлт гарч, алхам алхмаар хэвийн байдалд орох болно. Хижиг тахал нь төвийн компаниудын энэ оны эхэнд тогтоосон үйлдвэрлэлийн менежментийн зорилт, өөрчлөлт шинэчлэлтийн үүргийг өөрчилж чадахгүй гэж үзсэн байна. Тэрбээр хэлэхдээ:

“Бид итгэл зоригоо бататган, товлосон зорилтоо үл сулруулж, үүрэг өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулан, бүтэн жилийн төрөл бүрийн зорилт болон үүргээ бүх хүчээ дайчлан биелүүлж, бүх Хятадын эдийн засгийн тогтвортой эргэлтэд хүчтэй дэмжлэг олгох болно. Яриангүй сорилт бол маш их. Зорилтоо өөрчлөхгүйгээр үүргээ биелүүлье гэвэл бид нэн илүү хатуужилтай хичээл зүтгэл гаргах шаардлагатай байна” гэжээ.

Рэнь Хүнбинь хэлэхдээ, үйлдвэрлэлээ сэргээх нь шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг үр бүтэмжтэй тэмцэх, эдийн засгийн тогтвортой эргэлтийг хадгалахын чухал баталгаа юм. Эхний шатны статистик бүртгэлээс үзэхэд, Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын хянан удирдаж буй төвийн компаниудад харьяатай үйлдвэрлэлийн шинжтэй 20 мянга гаруй охин компаниудын өдгөө үйлдвэрлэлээ эхлүүлсэн үзүүлэлт 80 хувиас давав. Нефть хими, цахим холбоо, цахилгаан сүлжээ, зам тээвэр зэрэг салбарын үйл ажиллагаагаа эхлүүлсэн үзүүлэлт одоо нэгэнтээ 95 хувиас давж, зарим салбар 100 хувьд дөхөв гэжээ.

Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын нарийн бичгийн дарга, хэвлэлийн төлөөлөгч Пэн Хуа-ган танилцуулснаар, төвийн компаниуд хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хийж, дотоод дахь үйлдвэрлэлээ сэргээхийн зэрэгцээ гадаад дахь төслийн барилга байгуулалтыг идэвхтэй урагшлуулах болно гэжээ.

“Гадаад дахь компани, гадаад дахь үйлдвэрлэл эзэмшигч, байгаа тухай орны засгийн газартай эртхэн холбоо барьж, ойлгон дэмжихийг эрэлхийлэх хэрэгтэй. Аюулгүй байдлыг баталгаажуулсан урьтал нөхцөлийн дагуу гадаад дахь төслийн бүтээн байгуулалтыг илүү сайтар ахиулах хэрэгтэй. Барилга байгуулалтаа шинэ эхэлсэн зарим төслийн хувьд, төвийн компаниуд зонхилох ажлуудыг дотооддоо гүйцэтгэж, хижиг тахлын байдал арилсны дараа түргэхэн барилгаа эхлэхийг баталгаажуулах хэрэгтэй. Тухайн нутгийн хөдөлмөр хүч, олон улсын хөдөлмөр хүчний үүрэг чадварыг гүйцэд хэрэгжүүлэн, төвийн компаниудын гадаадын өөр өөр улс орон дахь төслүүд нөөцийг зүй зохистой хуваарилан, эмх цэгцтэй ахиц хийхийг баталгаажуулах хэрэгтэй” гэсэн байна.

Пэн Хуа-ган онцлохдоо, хилийн чанадад очих хөдөлмөр хүчний хувьд, төвийн компаниуд эрүүл мэндийн хатуу чанга хяналтыг хэрэгжүүлж, тэдний гэр бүл, гэрийн хүмүүст нь эрүүл мэндийн шинжилгээ хийж, хижиг тахал гадагшаа түгэхгүй байхыг баталгаажуулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ