Зэрлэг амьтдыг идшинд хэрэглэвэл хатуу шийтгэх хууль батална

Алтаннавч 2020-02-19 18:00:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёрдугаар сарын 24-нд болох 13-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Банйгын хорооны 16-р хурлаар зэрлэг амьтдыг хууль бусаар худалдаалах, тэднийг хоол хүнсний зориулалтаар ашиглахыг хориглосон хуулийн төслийг хянан хэлэлцэнэ хэмээн энэ сарын 17-ны өдөр Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооноос мэдээллээ.

Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны Хуульзүйн ажлын хэсгээс зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг тун саяхан эхлүүлсэн бөгөөд эрхзүйн зохицуулалтын цар хүрээг өргөтгөж, ял шийтгэлийг чангатгана гэжээ.

ХТРТ дээрх мэдээг нийтлэх үеэрээ зэрлэг ан амьтдыг дур мэдэн ашигладаг хүмүүст хандан шүүмжлэл бичжээ. Тухайлбал, зэрлэг амьтдыг худалдаалж байгаа зарим хүмүүс “Байгалийн нөөцийг ашиглах” нэрийдлээр тэднийг алж хөнөөж байна. Зэрлэг амьтан нь “Тансан ламын мах” биш, тэдгээрийг идшинд хэрэглэх нь өвчин эмгэг, гай зовлон авчрах болно. Зарим хүмүүсийн муу зуршил, буруу үзэл ойлголтын уршгаар бүх нийтээрээ золиослогдох ёсгүй. Хоолныхоо уламжлалт амтыг өөрчлөх гэж оролдвол хуулийн шийтгэлийн гашуун амтыг үзэж болзошгүй. Бид өөрсдийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой. Тиймээс муу зуршлаа таягдаж, зэрлэг ан амьтны махнаас эрс татгалзах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ