Эмч сувилагч нарыг хамгаалах, халамжлахад онцгой анхаарах хэрэгтэй

2020-02-19 21:04:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин коронавирустай тэмцэх ажилд гавшгайлж байгаа эмч сувилагч нарыг хамгаалах, халамжлах тухай тусгай заавар чиглэл өгч онцлохдоо, эмч сувилагч нар бол халдвартай тэмцэх ажлын гол хүчин, тэднийг хамгаалах, халамжлах ажлыг онцгой чухалчлан, тэд нараа эрч хүчтэй, эрүүл саруулаар халдвартай тэмцэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг шаардаж байна гэжээ.

Ши Жиньпин: Зохицуулалт, арын хангамж зэргийг шинжлэх ухаанчаар хийж, эмч сувилагч нарын ачааллыг хөнгөлөх, амьдралыг баталгаажуулах, шаардлагатай үед амруулах, урам зориг өгөх зэрэг ажлыг сайтар хэрэгжүүлэн, Хубэй мужид ажиллаж буй эмчилгээний багийн ажлыг эмх цэгцтэй, үр ашигтай, хурдтай байлгах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш өргөн олон эмчилгээний ажилтад цаг наргүй ажиллаж,, өмнө фронтод өвчинтэй тэмцэж, зарим эмч сувилагчид халдварын улмаас амь насаа алдаж байна. Ши Жиньпин дарга олон удаа хурал хуралдуулан чухал үг хэлж, тусгай заавар өгч, үндэсний хэмжээнд, ялангуяа Хубэй муж, Үхань хотод халдварын эсрэг өмнө фронтод тэмцэж буй эмч сувилагчдад намын төв хорооны хайр халамжийг хүргэх ёстой гэж билээ. Тэрээр Бээжин хотод коронавирустай тэмцэж буй ажилтай танилцах үеэр өргөн олон эмч сувилагч нарыг тохинуулж, тэдний бодит бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж өгөхийг тушааж, шаардлага тавьсан юм.

Намын төв хорооны зааврын дагуу Хятадын 29 муж, хот болон Шиньжяны бүтээн байгуулалтын армийн нийт 30 гаруй мянган эмч сувилагч нар Хубэй муж, Үхань хотод томилогдон ажиллаж байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ